Би нэг зүйл мэдэж авсан. Тэр гайхамшигт нүдний эзний тухай. Үгүйдээ түүний нүд гайхалтай гэхээс илүүдэй хүчтэй нүд. Учир нь түүний нүд намайг түүнд автахад түүнийг шохоорхоход хүргэсэн. Ямартай ч миний шохоорхлын хохирогч бол сургуулийн сагсны шигшээд байдаг, сурлага нь нэлээн гайгү бас охидын дунд дажгүй алдартай хэдий ч бага зэрэг ааш муутай нэгэн. Гэхдээ би үүнийг цуу ярианаас л олж мэдсэн болохоор зөвхөн сагсны шигшээгийн тамирчин гэдэгт нь л итгэхээр шийдсэн юм. Харин эцэст нь түүний нэрийг Мин Юнги гэдэг. Энэ бол миний яг өөрийн биеэр олж мэдсэн үнэн. Та нар намайг өөрөө очиж асуусан гэж бодож байна уу? үгүй л байхгүй юу? Зүгээр л энгэрийн тэмдгийг нь л харсан хэрэг. Ахх гэхдээ л нүд нь хэтэрхий үзэсгэлэнтэй юм. Үзэсгэлэнтэй? Үгүйдээ энэ үгээр дүрслэхэд хэтэрхий гүн юм.~~~~
Өнөөдөр. Ийнхүү нэрлэгдсэн энэхэн цаг хугацаанд би тэрэнтэй харц мөргөлдсөн. Тэр хором мөчид би нүд буюу сэтгэлийн толь хэмээх тэр ёроолгүй ангал, эрэггүй далайд живэх дөхсөн. Харамсалтай нь тэр нүд хэтэрхий илэрхий хэрнээ хаалттай байсан бөгөөд намайг өөртөө нэвтрүүлэлгүй түлхсэн юм. Түлхэнэ. Тэгэхээр түүний сэтгэлийн гүнд хэн нэгэн оршдог байхнээ. Би хэн нэгний нүдэнд нэвчин орж санаа бодлыг нь төсөөллөөрөө таамаглах дуртай. Гэхдээ тэр надаас харцаа буруулж үүнээс сэргийлэн хаалт тавьсан. Энэ нөхцөлд би түүний сэтгэлийн орон зайг хэн нэгэн эзэгнэдэг гэж таамагласан.~ Энэ бол шохоорхлоо үгүйсгэсэн өөртөө итгэлгүй миний гаслантай ялагдал байсан юм.~~~~
Ахх би нээрэн Хусогыг чирж харих үүрэгтэй юм байна. Өнөөдрийн замд тэрний дэггүйтлээс ичиж нүүрээ нуун явахдаа гудамж, хашаа мод гээд эргэн тойрноо тогтоож үл чадсандаа өөрийгөө зүхсээр тэр балайг хайхаар явлаа. Өө тэр найзуудтайгаа нэг уулзсаных караоке орно та цуг явчих манай найзууд найз охидоо авж явна. Би ганцаараа хосгүй гээд гоншигноод байхаар нь яахав одоо ганцаараа явы гээд замаа мэдкү хүнд өөр гарц олдолгүй зөвшөөрч орхив.
~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~
Бурхан минь гэж. Тэрний найз нэрийдлийн цөөн хэдэн хүмүүс дунд миний гунигт хэдэн секундын шохоорхлын эзэн хүртэл байлаа. Гэхдээ тэр найз охингүй бололтой ганцаараа байна. Ашш энэ өчүүхэн баталгаагаар өөртөө итгэл найдвар төрүүлсний оронд жүжиглэлтэндээ л анхаархаас.
~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~ ~~~
Ахх шал дэмий ирсийн. Би энд энэ дальжгарын найз охин нэртэй биеэ барьсан хүн байхад бүх хугацааны турш тэр бараг ганцаараа чарлалаа. Бас ядаж байхад энэ хуурамч найз залуу гуай нэг зориуд мангар чанга солгойрж орилоол нэг зөөлөн солгойрохгүй дуулаал нэг бүжиглээл. Ахх энэ нээрээ ганц дуу дуулах гэж яргалхымаа. Вуа ингэсгээд байж байсан чинь манай 2 эгдүү хүрээд ирлээшд. Охх ядаж хоёулаа нээх гоё уярчмаар хоолойгоор хоолой салгаал уянгын дуу дуулаад эхэллээ. Тэгсэн энэ Хусогын найзуудын бас нэг нь нийлээл дуулжийна. Ядаж энэ найз нь юун ч бүдүүн баргил хоолойгоор дуулдын бэ? Гэхдээ цариагын л энэ бүдэг гэрэлд харж чадахгүй байгаа болохоос энэ гурвалын уянгын дуу сэтгэл зүрхлүү минь нэвчин ороод гүн хонгилд нь очиж хоногшин шингээд багаагаас болж миний төсөөллин ертөнцөд бүгд л үзэсгэлэнт сахиусан тэнгэр мэтээр дүрслэгдэн бууна.~~~~~~
Хэтэрхий их гуниг харууслын үг бүхий уянгын дуу сонссон биш бусдынх нь уур амьсгал сонин болж ирлээ. Тэгээд удирдлага барьсан байснаараа
би: за. Өөр хэн ямар дуу дуулах вээ? Гэтэл нөгөөх Мин Юнги гэгч чинь аймар сүртэй удирдлага булааж авахаар нь 'зао тэр магадгүй бас нэгэн үзэгслэнтэй хоолойг энэ танхимд эгшиглүүлэх байх' гэж бодтол "Дэнгбул" тавьж орхив. Охх уул нь сайхан уярцан байсымсан гээд жоохон харамссан уу үгүй юу? Тэр бүр аймшигтай инээдтэй хоолойгоор дуулаал эхэллээ. Ахх харуусал гэж юу байдын гэж хэлэх шахтлаа инээж авлаа. Тэр яаж ингэж хүмүүсийг инээлгэж чаддаг юм бол. Харах тусам сонирхолтой болох тэр нэгэн. Нэг өдрийн дотор миний сонирхлыг хэт их хэмжээгээр татаж чадсан анхны эсрэг хүйстэн минь чи ямар хүн бол.A/n: ариа бага л оруулчлаа гэхдээ өнөөдрийн сэтгэлзүйгээ л дагасан юм шиг байна. Миний хувьд өнөөдөр бол тэнгэрийн сайхныг шагшин биширч, ширтэн өнгөрүүлсийм даа. Заа эцэст нь нэг өнөөдрийн сэдэвт тохирсон зүрх нь шаналаад багааюм уу яаагаад байгаа юм гэхээр хүн.
YOU ARE READING
Миний Википедиа /Дууссан/
FanfictionЗүгээр л бодолд эргэлдсэн дүрслэлээ үг болгох гэж оролдсон анхны фик Мангархан охины бодрол дахь төөрөгдөл болон шаналгаатай амьдрал~~~ Ер нь эхний хэдэн хэсгийг тэвчээд уншчихвал үйл явдал нь толгойг чинь эргүүлнэ шүү :)))))