Өглөө за биш ч юм уу магадгүй өдөр Хусогын нүүнна нүүнна гэх танил бус дуудлагаар сэрлээ ~~~~~~~~Хусогын талаас
Үүрээр унтсан болохоор нилээн орой бослоо өдрийн 2 цагт. Хмм. Доош гал тогооны өрөө орвол ээж өдрийн хоолоо бэлдэн ширээ засаж байв.
Ээж: өө. Хусогоо. Миний хүү яасан орой босоов. Эгчийгээ дуудаад ир.
Би: заа гэсээр буцан дээш шатаар өгслөө. Өрөөндөө орон эчийг сэгсэрч үзэв арай л сэркүүм бна."Нүүна. Нүүнна нүүнна. Нүүна босоорой өглөө аль хэдийн болчихсон.
Вик: мм. Хусогоо миний цагийн зөрүү гараагүй байна шдээ. Би үргэлжлүүлэн" Босохгүй бол үнслээ шүү" гэхэд сая л нойрмогложысон хүн год гээд л босоод ирлээ шүү.
~~~~~~~~~Викийн талаас
Ахх энэ Хусогыг уу багынх шигээ хөвгүүдийг дийлдэг байсан ч болоосой гэж харамссаар доош буулаа. Эгчтэй мэндлээд өдрийн хоолоо идчихээд би аяга тавгаа угаая гэхэд Хусогыг тусал хэмээн үлдээв. Бид бие биенийгээ өдсөөр аяга тавгаа угааж дуусгаад өрөөрүүгээ явцгаав.
Цагийн зөрүү гараагүйдээ ч тэр үү орой унтсандаа ч тэр үү ахин нойрмоглон зүйрмэглэсээр нэгэн нойрмог өдрийг өнгөрөөлөө.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Маргааш өглөө нь цаг нартаа зохицон сайхан эртхэн сэрлээ өглөөний эсвэл үүрийн гэх үү 5 цаг энэ надад энгийн миний үргэлж босдог л цаг уржигдар л энэ цагт унтсан болохоос биш. Зуршил ёсоороо босч хувцаслаад эргэн тойронтойгоо танилцхаар бас дасгал хийхээр гарч гүйв. Над шиг эргүйтсэн амралтын өдрөөр үүрийн 5д босч гүйх хүн лав алга. Буцаж ирээд өглөөний цай хийхээр болов. Угаасаа 2 хоног юу ч хийсэнгүйдээ гэмшээд байна. Гэхдээ эхлээд хөлснөөсөө салъя гэж бодоод шүршүүрт орж хувцасаа солиод сайн танилцаагүй байшиндаа нэлээн эрэл хайгуул хийсний эцэст дажгүй солонгос маягын өглөөний цай бэлдлээ. Би энэ өглөөний цай гэх нэршилд дургүй адилхан л хоол л иддэг хэрнээ цай. Оройн хоол өдрийн хоол гэдэг мөртлөө өглөөний цай. Би ийнхүү бодсоор эрэл хайгуулын дүнд олж бэлдсэн аяга тавагнууддаа хийн ширээ засаж байтал эгч ээж 2 ирлээ. Би мэндлээд аварга биет дүүгээ сэрээхээр явав. Яагаад тэр аварга биет вэ гэж үү урт гар урт хөл ер нь урт хүн надаас лав том бас урт. Хмм. Заа түүнийг яажж сэрээдэг юм билээ. Мм гижигдье. Би түүнийг гижигдэхээр дөхөн тонгойх үед тэр нүдээ нээхэд би гацаж орхив. Мэдээж ийм нөхцөлд хэн ч гацна бас шоконд орно учир нь бидний нүүр хоорондоо их ойрхон байна. Гэхдээ нүүр гэдэг чинь толгой, толгой гэдэг чинь бие л гэсэн үг. Мэдээж хүний бие организм тарж бутарч чадахгүйгээс хойш. Намайг иймэрхүү тэнэг бодолдоо автан хөшиж байхад тэр өндийн намайг үнсээд холдон нүүнна би таньд сайн. Зааза аливээ уяангын халилтай хэт хурдлуулсан үйл явцтай драмагаа зогсоо. Би зүгээр л түүнийг сэгсрэн сэрээж бид хамтдаа доош буусан. Түүнийг нүүр гараа угааж байхад би орыг нь хураасан юм л даа. Биднийг доош буухад ээж болон эгч миний хийсэн хоолыг магтан харин Хусог амтархан идэж байлаа.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Эрт боссон болохоор өдөр удаан өнгөрөөд байгаа юм уу.😳😳 Ёоох уйдаж үхлээ. Бид хооллссоны дараа би уул нь аяга угааж гэр цэвэрлэсэн. Гэхдээ цаг хугацаа минь чамд юу тохиолдоо вэ? Та юунд саатаа вэ? Одоо дөнгөж 10 цаг.😕 Намайг ийнхүү уйтгарлаж байхад миний өрөөний хамтрагч гуай утсаа оролдож байснаа "ёоох чилчлээ" гээл босож ирснээ ая тавиад бүжиглээд унав. Би түүнийг харан хэвтэнэ. Ядаж л түрүүнийхаас дээрдлээ ажиглаж хархад нүд баясгах үзүүштэй зүйл байна. Тэр үнэхээр сайн бүжигчин юм аа. Намайг түүнийг ажиглаж байгааг анзаараад тэр инээмсэглэснээ намайг хамт бүжиглэхийг хүсэв. Яахав чадахгүй ч гэсэн уйдаад байсан болохоор аяндаа тааруулахыг оролдон түүний хийсэн хөдөлгөөнүүдээс санаа аван дуурайж мах арьс булчингаар бүрхэгдсэн хэлхээтэй хэдэн ясаа хөдөлгөмөр аядаад болин түүнрүү харлаа. Тэр нээх суртэй уруул амаа мушилзуулсанаа "Та дажгүй бүжиглэдэг юм байна ш дээ. Бас та сая миний зарим хөдөлгөөнийг дуурайсан уу? Та энийгээ хөгжүүлэх хэрэгтэй та хэрвээ өмнө хийж байгаагүй шууд дуурайсан бол үнэхээр гайхалтай юм" хэмээн хэлэхэд би толгой дохиод" Би болон бүжиг гэдэг зүйл нар сарны адил хэзээ ч зэрэгцэн орших боломжгүй гэдэг ойлголттой хүн бүжиг сурах аа итгэмээргүй юм. Энэ чинь ямар ч хэрэггүй зүйл. Үүгээр мөнгө олж амдрах... Үгүйдээ хонгор минь бүтэхгүй. Гэхдээ юу гээч баярлалаа би чадаж байгаа юмандаа дуртай болдог болохоор бүжиг тийм ч муу биш юм." миний өгсөн энэ хариултын дараа тэр надруу маш сонин харсан. Яахав миний үзэл зарим хүнд таалагддаггүй учир нь би үргэлж эсрэг талаас нь хардаг. Хэрвээ ээж надад талх аваад ир гэвэл би дуусчихсан байвал яах уу? хуучин байвал яах уу? Үнэ нь өссөн бол яахвэ? Гэх мэтээр би үргэлж сөргөөр хувьсан өөрчлөгдөх өөр талаас нь хардаг нэгэн тиймээс л тэр намайг гайхан харсан байх.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Өдрийн хоолны дараа эгчийн хүсэлтээр Хусог бид 2 гарж тэр надад энэ хавийг танилцуулах болов. Гэхдээ би аль хэдийн орчинтойгоо танилцчихсан шүү дээ. Яахав түрүүн миний үгэнд цочирдсон хүн хэлбэртэй мануухай шг юм. Аа нээрээ цариалаг мануухай юм байна. Би эхлээд хувцаслах хэрэгтэй тул хар бариу өмд том сул цамц өмслөө. Энэ хувцас ядаж л надад таалагддаг. Энэ миний хэт туранхай биеийг ядаж л бага мэдэгдүүлдэг юм. За тэгэхээр гол зүйл Хусогыг цочирлоос гаргах. Ямартайч гадаа гархаас өмнө ямар нэг юм хийх хэрэгтэй. Мм түүнийг инээлгье эсвэл эгёо...
~~~~~~
Юутай ч бид одоо бие биенийгээ өдөн тохуурхаж гадаа алхаж байна. Эцэст нь би түүнийг инээлгэсэн. Яахав түүний хувьд үлгэр жишээ нүүна нь бараг л түүний амьдралыг хог гэж хэлэхээ шахсан. Түүний хамгийн дуртай зүйл бүжиг, тэр ирээдүйгээ ч үүнгүйгээр төсөөлдөггүй байтал миний үг түүнд үнэхээр хүнд туссан байх. Гэхдээ би түүнтэй зүгээр л ярилцаж чадсан аавын болон өөрийн үзлийн тухай. Миний аав гэх нэрийдэлтэй хүн урлагт дургүй нэгэн болохоор энэ үзлээ надад тулгадаг байсан. Харин би бүүр үүнд нь живж орхисон гэдгээ ойлгосон. Заа энэ ч яахав бид яг одоо үнэхээр үзэгслэнтэй голдоо усан оргилуутай талбайд сууж байна. Би орчинтойгоо аль хэдийн танилцсан гэдгээ мөн өөр илүү гайхалтай газар харахыг хүсэхэд тэр энд ирсэн юм. Бас тэр намайг цуг бэлтгэл хийдэг дүү нартайгаа таницуулна тэднийг удахгүй ирнэ гэсэн болохоор тэднийг нь хүлээнгээ орчин тойрноо ажиглаж байна. Ямартай ч энэ газар бидний байшингаас холгүй л байрладаг гэдгийг мөн замаа сайн мэдэж авлаа.
A/n: Энэ чинь өгүүллэг шүү дээ тэгэхээр би цаг хугацааг худлаа бичсэн төсөөллөөрөө хурдлуусаныг битгий тоогоорой. Эцэст нь:Манай sunshine~
YOU ARE READING
Миний Википедиа /Дууссан/
FanfictionЗүгээр л бодолд эргэлдсэн дүрслэлээ үг болгох гэж оролдсон анхны фик Мангархан охины бодрол дахь төөрөгдөл болон шаналгаатай амьдрал~~~ Ер нь эхний хэдэн хэсгийг тэвчээд уншчихвал үйл явдал нь толгойг чинь эргүүлнэ шүү :)))))