Девидийг гарсны дараа утас хангинан дэлгэцэн дээр "My sunshine" хэмээх нэр тодрон харагдахад инээмсэглэсээр утсаа авав.
:"Үнэхээрр их санасан" гэх түүний хоолой хэнгэрэг хагалам чангаар угтахад цочин давхийхдээ золтой л сандаасаа уначихсангүй.
:"Битгий орилж бай гэж хэлсэн шиг л санагдах юм"
:"Уучил. Гэхдээ чи намайг яг одоо хаана зогсож байгааг мэдвэл ч загнахгүйдээ"
:"Хаана гэж. Нью Иорк л биш байлтай" залхсан янзтай үсээ янзална.
:"Таачихлаа" гэсээр дарвайтлаа инээх нь сонстоход цочирлоосоо болоод утсаа гарнаасаа алдахаа шахаад хоолойгоо зассаар
:"Яг хаана нь би яваад очъё. Хаана буудалласан. Хамтлагаара яваа юм уу?"гээд асуултаар бөмбөгдөж эхэллээ.
:"~~~~т хүрээд ирээ нүүнна"
:"Воахх. Жон Хусог, хэзээ сүүлд намайг нүүнна гэж дуудлаа. Юу болоов юм гуйхгээ юу" ёжилсоор хэлхэд
:"Та угаасаа хайраа гэж дуудвал, нялуурсан заваарсан элсэн чихэр гээд тасалчихдаг биздээ" түүний гомдолж байгаа нь...
:"Тэгээд ч танийг заавал ирээсэй гэж хүсч байна" эгдүүтэй гэмээр хоолой нь...
:"Хурдан ирээрэй нүүнна" тасалхаасаа өмнө цаашаа орилж байгаа нь үнэхээр хайр татам юм.
Догдлон доороо дэвхцээд л яг өсвөр насандаа оччихсон хүүхэд шиг нүүрнээсээ инээмсэглэлээ салгаж чадалгүй түүнийгээ зорихдоо хичнээн удаан уулзаагүйгээ тооцон хэр их санаснаа жинлүүр дээр тавиад баталчихмаар л санагдаж дэггүй бяцхан охины бодлууддаа дарагдаад замаа анзааралгүй явсаар ирчихжээ. Уул нь би түүний хажууд нялхарахыг хүсдэггүй юмсан. Энэ тэнэг хүүхнийг яах вэ? Түүний барааг хармагцаа л хошуу амаа дарвайлгаад байх юм. Би одоо өөрийнхөө бүхий л эрхлэх тухай мэдлэгтэй хэсгийг таслаж аваад булчихмаар эсвэл галд хийгээд шатаачихмаар санагдаж байна...
"Хоёр жил уулзалдагүй хосын эргэн учрах үзэгдлийг яаж төсөөлж байна вэ? Магадгүй шууд л бие биерүүгээ гүйгээд л романтик гэг ч нь тэврэлдэж болох юм. Гэхдээ бид тэгээгүй юм."
Миний эгдүүтэй балчирхан дүү зүгээр л миний өөдөөс харан инээмсэглэн зогсож байснаа "Юу байна даа?" гэж хэлсэн. Би энэ мэдрэмжгүй маамууг яах ёстой учраа олохгүй байгаа ч өөрийн мэдэлгүй түүний энгэрт эрхлэн зогсож байснаа санаж байна.
Харин одоо гэвэл тэр надтай энэ түүнийг дурсалцахаас эмээгээд хамтлагийнханруугаа зугтчихсан байна..Та бүхний хамгийн их сонирхож байгаа зүйл магадгүй надад тохиолдсон тэр нэгэн азтай тохиол эсвэл хэрхэн загварын тайзан дээрх хүчит бүсгүй болсон тухай байх
Тэгэхээр эхлээд би энгийн нэгэн ёвроп цариатай ч гадаад төрхөндөө тохиромгүй ичимхий охин байсан. Гэсэн хэдий ч өрөвдөлтэй гэмээр эцэгтээ гологдсон тэр охин ээж гэдэг амьдралынхаа учир утгыг ч алдчихаад төөрч будилан гацаж бас царцаж орхисон. Харин дотно болоогүй гэж өөрөөсөө тусгаарласан түмүүс минь надад санаа зовсоор байсан ч энэ анзааргагүй тэнэг эмэгтэй ойлгоогүй байсаар л байсан. Энэхэн үед гал халуун мөрөөдлөөрөө эрч хүчээр тэтгэгдэх цог золбоолог залуусын бүлэглэл намайг урлагын тайзруу чангааж гуйж гувшиж шалж шаардсаар өөрсдийнхөө модел болгож билээ. Анхны тайз надад мартагдсан ужиг өвчнийг минь сэдрээчихсэн юм шиг л бодролын самуурлыг цэгцэлж төөрөлдсөн мэдрэмжүүдийг минь олж өгсөн юм. Тэр цагаас хойш тэдэнтэй хамтарч, энэ бүхнийг хуваалцах цорийн ганц хүнээрээ Хусогийг сонгож түүнтэй ч илүү дотносохын эрхээр дасаж дурласан. Мөн сайн явах хүнд садан олон гэгчээр ээжийг минь таньдаг байсан хүн ч гарч ирэн би төрсөн өвөө эмээтэйгээ анх удаа олж уулзсан. Тэдний эцгийг минь эсргүүцэж байсан үзэл нь хэдий зөв мэт боловч өрөөсөн зүрхтэй эх минь охиноо тэр хүнээс л олж амьдралынхаа нарыг болгон амьдарч байсан агуу хүн шүү дээ. Асар их тэвчээртэй тэр эмэгтэйд би өөрийнхөө сайн явааг харуулахыг хүсэж байна. Бас амьдралынхаа аз жаргал болох дасаж дурласан ханхүүдээ одоо ч эсрэг туйлтай соронз шиг татагдсаар байгаа учраас өөрийнхөө амьдралын түлхүүрийг түүнийгээ хэмээн нэрийдэж аз жаргалыг алгандаа багтаасан хүний адилаар урлагийн тайзных нь араас төгс төгөлдөр түүнийг бүтээхэд туслах гол дөрөө тулгуур байхын тулд бүхнээ зориулж байна. Миний йз жаргалыг тодорхойлох нэр томъё бол Жон Хусог чи байх болно.
:"Харин минийх үүрд Миний Википедиа л байх болно" гэх хоолой тэмдэглэлийн дэвтэрээ хаах тэрүүхэн тэр мөчид л цуурайтан сонсогдлоо~~~~~
A/n: Заа ийнхүү урт настай удаан жаргалтай өгүүллэгний маань төгсгөл ирлээ. Тгд утга учир ч байхгүй эргүүтсэн ухна шиг төөрөгдсөн бодол дунд минь эргэлдсэн та бүхэндээ баярлалаа. Ойлгомжгүй өгүүллэг болохлээр асуух юм байвал асуугаарай. Бас би зун ч юм уу нээх сайхан нартай өдөр энэ фикийг бүхэлд нь өөрчилж засаж бичих болноо~~~~
أنت تقرأ
Миний Википедиа /Дууссан/
أدب الهواةЗүгээр л бодолд эргэлдсэн дүрслэлээ үг болгох гэж оролдсон анхны фик Мангархан охины бодрол дахь төөрөгдөл болон шаналгаатай амьдрал~~~ Ер нь эхний хэдэн хэсгийг тэвчээд уншчихвал үйл явдал нь толгойг чинь эргүүлнэ шүү :)))))