Би эгчийг ирснээс хойш өөрийнхөө яг юу нь болохгүй болчихсон гэдгийг яаж ч баримжаалаад дөхөшгүй нь бололтой. Энэ мэдрэмж... Яг л намайг. Үгүй ээ миний доторх ертөнцөд ямар нэгэн гадний харийн биет нэвчин ороод эд эрхтэнүүдийг минь өвчлүүлэн хордуулж гэмтээгээд тэдгээр өвчилсөн хэсгүүд нь эрүүл үлдсэн хэсгүүдтэйгээ тэмцэлдээд урьднаас төлөвлөсөн шийдвэрийг минь цуцааж, эргэлзээнд умбахад хүргэх мэт. Аль эсвэл зуны халуун өдөр хөлдүү, мөнх цастай, царцсан нууранд ороод ч байгаа мэт. Нэг төрлийн намайг бодит ертөнцрүү татаж байгаа соронз мэт боловч амьдралыг минь бүхэлд нь эргэлзээ болгож орхисон тэр нэгэн....
Бага балчир гэнэн томоожоогүй тэрхэн насандаа ээжээсээ хойш харсан анхний эсрэг хүйстэн минь байсан тэрээр миний сэтгэл зүрхэнд ирээдүйн гэргий минь гэж л төсөөлөгддөг байсансан. Эхийн хэвлийд байхдаа тэрхүү хүний уянгалаг яруу тансаг хоолойд нь уусан дасаж удалгүй амьдралдаа харсан анхний хүн болох уг уянгалаг эгшиглэнтэй хоолойн эзэндээ анхний харцаар дурлах үйл явц хүн бүхний амьдралын шугамд нэгэн адил тохиолддог. Харин үүнээс хойш түүнийг гарч иртэл би амьдралруу минь шагайсан хүмүүсийг өөрөөсөө түлхэн сэтгэлийн хаалгаа тас хаадаг байсан. Гэвч тэр нэгэн гайхамшигт хүн л миний бага насны дурсамжийг бүхэлд нь дүүргэж оршдог. Тиймээ тэр бол миний үлгэр дуурайлал, тэр бол миний анхний найз, тэр бол миний чин сэтгэлийн эзэн.....
Нүүнна үнэхээр ирнэ гэж үү? Хэмээн ээжийнхээ өөдөөс гайхшралаар дүүрэн орилохдоо арван жилийн турш огт мартаж зүрхлээгүй, зүрх гээч итгээдийн гүн ёроолд орших тэрэнтэйгээ эргэн уулзах мөчөө аль хэдийн төсөөлөөд эхлэв. Тэр хэр өссөн бол, ааль төрх нь өөрчлөгдсөн болов уу? Намайг мартаад өөр хэн нэгэн дотны хүнтэй болсон байвал яана аа? Тэрэнд аавыгаа орхих хэцүү байгаа болов уу? Гэх асуултуудаар өөрийгөө шаналган зовоосоор 3хоногыг ардаа үдэн түүний ирэх өдөр ирлээ. Ядаж эртхэн босч усанд орох хэрэгтэй гээд эрт унтахын хүслэн болсон хэдий ч хүсвэл хясна гэгчээр би унтаж чадахгүйнээ.....
Үнэхээр түүний ирэх өдөр болчирсон тийм үү? Гэхдээ яагаад цагаа тулсан чинь нөгөө юу билээ сандрал санасан сэтгэл догдлол гэгэлзэл энэ тэр нь замхарчихваа...
Түүнтэй арван жилийн дараа л нэг ахин уулзаж байгаа ч танихгүй хүн шиг л хөндий хоосон харцтай тулгарахдаа түүнийг ирэхийг сонсоод ирэнгүүт нь тэврэнэ гэж бодсон хүслээ гүйцэлдүүлж чадсангүй. Харамсалтай нь тэрний энэ хоосон илэрхийлэл намайг тэр дор нь царцааж инээмсэглэх аядаад гацчихсан...
Тэр эргээд ирэх шиг л... Энэ мэдрэмж юу вээ? Яг л үүлэн дунд хөвөх мэт...
Удаан уулзаагүй хүнтэйгээ уулзаж тэврэх ийм байдаг байхнээ. Хэтэрхий танил дотно хэдий ч нэг л хөндий хоосон. Хэмжээ нь хэтэрсэн догдлол, хэнгэрэг цоолох шахсан инээд хөөр, дуу шуугиан, мөн хэт эртний гэмээр дурсамжууд хөвөрсөн энэ шөнө унтаагүй хэдий ч энэ сэтгэлийн байдлаар бол надад яг л full energy мэдрэгдэж байна...
Тэр үг... Тиймээ миний хамгийн хүнд сэдэв... Хамгийн ихээр үлгэр дуурайлал авдаг хүнээс сонсоход хэт хурцадсан энэ үгний үр дагавар нь намайг уйтгар гунигийн өнгө аястай мэдрэмжийн ангалд хорьчихлоо...
Энэ хүнээс болоод би мөрөөдлөөсөө бага багаар бууж өгч байх шиг байна... Миний мөрөөдөл... Урлагийн хүн болох бол балчир наснаасаа тэмүүлэлтэйгээр хичээн зорьсон зорлиго минь. Мөрөөдөл минь. Тэр хүний ганц үг намайг өөртөө болон мөрөөдөлдөө эргэлзэхэд хүргэж чадаж байгаа нь ямар гайхалтай вээ???
Эцэст нь би мөрөөдөлдөө ч өөтөө ч эргэлзэхээ больсон...
Энэ нүүнна яагаад ийм олон залуусын дунд ингэж хувцаслана вээ? Хэтэрхий богино биш гэжүү? Үгүйдээ тэр чинь чамаас салангад хүн. Тэгээд ч Юнги хёнд сайн. Тиймээс түүнийг битгий анхаар.
Гунигтай мэдрэмж...
Гэхдээ тэр хүнийг гүйцэхгүй...
"Ким Ханил 2010 оны 10сарын 18ны 17цаг 54 минутад таалал төгслөө" гэх ганц агүүлбэр тэр хүний болон миний амьдрал бидний хоорондох холбоог орвонгоор нь эргүүлэн хөмрөөд орхичихсон юм...
Түүний цор ганц асран хамгаалагч болох ээж нь нас нөгчсөнөөс хойш аавтайгаа холбоо барьж чадаагүй мөн түүний ээж аавтай нь гэр бүл болохын тулд гэр бүлээсээ холбоогоо тасалсан тул насанд хүрээгүй Викториа эгчийг манайх гэдэг айл өргөж авсан юм. Одоо бол тэр миний эгч... Миний хайр биш. Миний ирээдүйгээ хамтаар төсөөлдөг мөн төсөөлөх хүн мөн боловч гэхдээ өөр дүрээр амьдралд минь оролцох нэгэн... Магадгүй төрсөн биш ч гэсэн нэг овогтой нэг гэр бүлд холбогдон бүртгэгдсэн эгч минь...
A/n:заа юу ч биччив. Ямартай ч төгсгөлийн үйл явдал дараагийн хэсэг дээр дэлгэрэнгүй гарнаа. Тэгээд миний хувьд энэ өгүүллэгийг бичиж эхлүүлсэн мэдрэмж өнөөгийн мэдрэмж 2 тэнгэр газар шиг ялгаатай учраас анх эхэлснээс өөр үйл явдал гарж байгаа. Мөн энэ хэсэг маань дан Хусогийн талаас явж байгаа шүү. Эцэст нь хэлэхэд энэ өгүүллэг удахгүй дууснаа 3 эсвэл 4 хэсгийн дараа гэхэд та нар энэ ноорог шиг юмыг уншсандаа харамсаж магадгүй л юм. Харин зарим нэгт нь нэгийг бодогдуулж 2ыг сануулаасай гэж хүсч байна. Бас хэлсэн ёсоор хайр дурлалын тухай биш болно.
Энэ хэсэг Хусогын талаас хэдий ч зураг алгадаа. Сэтгэлзүй л тийм бна.😞😢
YOU ARE READING
Миний Википедиа /Дууссан/
FanfictionЗүгээр л бодолд эргэлдсэн дүрслэлээ үг болгох гэж оролдсон анхны фик Мангархан охины бодрол дахь төөрөгдөл болон шаналгаатай амьдрал~~~ Ер нь эхний хэдэн хэсгийг тэвчээд уншчихвал үйл явдал нь толгойг чинь эргүүлнэ шүү :)))))