Хал үзэж, халуун чулуу долоосон хүн гэж хэнийг хэлэх вэ? Магадгүй цэргүүд....
Тэгвэл хагацал үзэж, харуусал амталсан хүн хэн бэ?... Хэн ч байж болно... Тэгвэл хамгийн ойрын жишээ бол бидний гол дүр Жон Давон юм........ Бүхэлдээ хар хувцасаар өөрийгөө бүрхсэн би... Магадгүй би гэдэг хүн хэдийн өөрийгөө алдчихсан байх... Өмнө нь үргэлж өнгөний зохицолыг харж хувцасладаг байсан би хайчаа вэ? Тэр нэгэн өнгөлөг охин энэ биеээс аль хэдийн сарьнаад алга болчихсон байх... Аль эсвэл харууслын хар утаанд сохорж, гунигын мананд төөрчихсөн байх...
... Бусдын мөрөөдөлд бүү төөр... Энэ жинхэнэ чи биш... Би гунигт онц сурлагатан Жон Давоныг чинь танихгүй... Би зөвхөн загвар өмсөгч болох мөрөөдлөө нууцалдаг үзэсгэлэнт Википедиа хочит Викториа л гэж мэднэ. Тэр Вик үргэлж хүчирхэг байхыг хичээдэг бүхнийг мэдэгч байсан... Одоогийн чам шиг хэрэггүй амьтан биш гэж хэлэх уг хатуу үгний эзэн л намайг сэхээрэхэд хүргэсэн... Тэр бол Хусогтой хамт бэлтгэгддэг нэгэн. Гэхдээ тэр манай хуучин сургуульд сурдаг байсан бөгөөд миний өдрийн тэмдэглэлийг олж уншсан сургуулийн хэргийн эзэн, нэг л сар сураад шилжсэн харь гараг хочтой Ким Тэхён гэгч байсан юм. Гол зүйл нь түүнтэй цуг намайг сэхээрүүлэхээр өстөн дайсан минь ирсэн юм... Ким Намжүүн... Цор ганц итгэлгүй сул дорой төрхөө нуудаг зүйлийг минь эвдэлсэн залуу...
Хачирхалтай гайхалтай нүдний эзэн ч мөн надад туслахаар нэгэн тэмдэглэлийн дэвтэр өгч өөрийн түүхээсээ хуваалцсан юм......2017он 10-р сар Япон...
Уртаас урт үдшийн гоёл гэх ангилалд тохирохуйц цусан улаан бөгөөд дээрээ сувдан чимэглэлтэй даашинзыг өмсөн алхах бүсгүйн гадаад төрхийг дүрсэлвээс урт хар үсээ даашинзаа илүү тодотгохын тулд шууж, гэрэлтсэн цагаан арьс эрхэмсэг төрх, оч үсэрсэн тас хар нүд, олны анхаарлыг татах дур булаам төгс төгөлдөр бие....Нүүр бардам урам зоригтойгоор өндөр өсгийт дээрээ гарамгай гэгч нь алхана...
... Эхний зогсолт... Гараа ташаан дээрээ авсан байрлал.... Хэсэг зам туулаад дараагынх нь хормойгоо барин дэрвийлгэнэ... Эргэн харж буцах замын дагуу хэд алхаад эцсийн зогсолт... Нүүрийг нь бүрхэн авах ёжтой инээмсэглэл хацрын хонхорхой, хэн хүний харцыг өөр дээрээ тусган авчрах өвөрмөц байрлал... Хотой гэдий... Гараа хүзүүн дээрээ байрлуулан хоолойгоо багалзуурдах мэт дүрслэл... Уг даашинзны улаан өнгөнд бүрэн төгс тохирох хагас гэдийлгэсэн толгой... Өндөр өсгийтийн тог тог гэх чимээ холдсоор үзэсгэлэнт загвар өмсөгч маань хөшигний араар орлоо...
ESTÁS LEYENDO
Миний Википедиа /Дууссан/
FanficЗүгээр л бодолд эргэлдсэн дүрслэлээ үг болгох гэж оролдсон анхны фик Мангархан охины бодрол дахь төөрөгдөл болон шаналгаатай амьдрал~~~ Ер нь эхний хэдэн хэсгийг тэвчээд уншчихвал үйл явдал нь толгойг чинь эргүүлнэ шүү :)))))