4. Итгэл

255 39 3
                                    

Өглөөний шувуудын жиргэх чимээнээр сэрлээ. Хажууд минь Жижи унтаж байх бөгөөд нөгөө хоёр нь алга байна. Магадгүй босцгоосон биз ээ.

Машинд тун эвгүй байрлалтай унтсан болохоор хамаг бие минь хөшчихжээ. Ядаж өөрийн заншлаараа гадаа урц бариад мишокиндоо унтсан бол тав тухтай байх байсан юм. Цонхоор гадгаш харахад Том Рио хоёр юм ярилцан зогсож байлаа. Би босоод машинаас гарахад тэр хоёр зэрэг

-Өглөөний мэнд!!

Золтой л зүрхээр явчихсангүй. Яасан ч чанга дуутай юм. Би бага зэрэг дурамжхан

-Өглөөний мэнд

-Сайхан амарснуу гэж Том асуухад би

-Машинд сайхан амарна гэдэг хэцүү шүү дээ.

Том надтай санаа нэгдэж толгойгоо хурдан хурдан дохиж байлаа. Хэсэг хугацаанд цэвэр агаар амьсгалж тэр хоёрын хажууд чимээгүй зогслоо. Чимээгүй байдлыг эвдэн Рио ам нээж

-Бид хоёр идэж болох юм хайгаад ирье

-Хамт явцгаая гэж би хэлэхэд

-Жижиг ганцааранг нь үлдээж болохгүй шүү дээ. Чи бас юм барьж чадах эсэх эргэлзээтэй байна гэж Рио надаар тохуурхлаа.

-Би хэдэн сар ганцаараа амьдарсан юм шүү. Миний агнасан махыг идчихээд ингэж хэлэх чинь хэтэрхий бүдүүлэг гэж Риод сануулсан аятай хэлж хамгийн муухайгаараа нүдээ онийлгон харж байхад Том

-Би Жижитэйгээ сайн дураараа үлдье гэж Том хэлэхэд

-Тэгэж ярихгүй шүү. Чи өмнө нь хэдэн өдөр Жижитэй хамт үлдэж намайг ганцааранг минь анд явуулсан гэж Рио хэллээ

-Чи Жижитэй үлдмээр байсан юм уу? гэхэд Рио бантан бууж өгсөн бололтой чимээгүй болж намайг явъя гэж дохив. Том ч баярлаж цаашаа машинлуу хайраа хоёулханаа үлдчихлээ гэж орилон гүйв.

Эгдүүтэй юмаа. Хайртайгаа хоёулханаа үлдсэндээ ингэж их баярлаж байхыг харахаар.

Рио бид хоёр ой руу орлоо. Нилээн алхасны дараа ус урсах чимээ дуулдав. Тиймээ гол. Бид тэр зүгрүү очоод хэдэн авч явсан усны саваа дүүргэж тавилаа. Дараа нь бид хоёр загас барихын тулд загасны дэгээ хийчихмээр таарах мөчир хайж эхэлсэн юм. Мөчрөө олчихоод шүдний утсаар үзүүрээс нь уялаа. Өгөөшинд таарах өт хорхой хайсан ч одсонгүй бид дэгээ хийхээ болилоо. Би дараа нь яах талаараа бодоод санаа алдаад сууж байтал Рио цамцныхаа доохон хэсгээс ураад дэгээ болгох гэж байсан мөчирнөөсөө хутгаа ороож уяав. Би тэрний санааг ойлгоод

ALIENS //completedWhere stories live. Discover now