Модон байшиндаа буцаж ирэн бүгд гүнзгий амьсгаа авцгаан зогсоно. Бид маш их айсан , сандарсан шүү дээ. Одоо ч зүрх түг түг хийн цохилно.
Том- Тэр кодыг юунд хийж болох вэ?
Энэ үед миний тархинд саяхан болж өнгөрсөн зүйлс зурвас хийн олж ирлээ.
-Би хариултыг нь олсон
Бүгд зэрэг ЮУ?
-Үнэндээ Насагын хаалгаар гарч ирэхэд санасан гэхэд болно. Гэхдээ би бүтэх эсэхийг мэдэхгүй байна.
- Аавын надад явуулсан майлнд 237 3792 гэсэн байсан.
-Магадгүй эхнийх нь өрөөний дугаар байж болох юм.
Бүгд миний яриаг маш чимээгүй нухацтай сонсоно.
Рио- Бид маргааш ахиж орж үзэх хэрэгтэй!
Нөгөө хоёр маань ч дэмжиж байлаа. Орой болтол бид нойроо аван амарцгааж ахин бэлтгэлээ хангацгааж эхлэлээ.
Цаг 2цаг 12ыг заана. Бид ахин харийнханаар дүүрсэн газарлуу орох нь. Буугаа өөртөө сайтар бэхлэн сумаа шалгана. Энэ удаад дотор удаж магадгүй юм.
2:13 бид хөдөлж эхлэлээ
Ахин харийнханг сүлжин явсаар Насагын хаалгаар орлоо. Дотогш ороод өмнө нь харсан план зургийг харж хэсэг зогсов. Энэ зөвхөн нэг давхрын план зураг байсан бөгөөд нэг давхарт 1-102 хүртлэх өрөөнүүд байлаа.
-2 давхарт үзье гэхэд
Жижи ч мөн план зургийг хараад гуравдугаар давхар гэж хэлэв.
Тэр надаас түргэн ухаантай юм. Энэ чинь энгийн математик байсан байна.
Бид шатаар дээш гүйцгээн гурав дугаар давхарт ирлээ. Гуравдугаар давхарын шатны ойролцоо байрлуулсан өөр план зургийг хараад 237н тоот өрөөг хаана байгааг төвөггүй мэдэв. Тийш ахин хамаг хурдаараа гүйцгээн ирлээ. Хаалганых нь дээр 237 Уулзалтын өрөө гэсэг байлаа. Хаалгыг нь татаж үзэхэд азаар онгорхой байв.
Бугуйн цагаа хялам хийн харвал таван минут үлдсэнийг заана.
Өрөөнд ороход цагаан тааз цагаан хана том ширээ биднийг угтав. Энд том уулзалтын ширээнээс өөр зүйл юу ч үл харагдана.
Том хаалгыг түгжин бид хайгуулаа эхлүүлцгээлээ. Харамсалтай нь энд зөвхөн ширээ. Ямар ч сейф нуучихмаар ханын зураг эсвэл шургуулга шүүгээ үл харагдана.
Тэмтэрч үзэхэд ч үл мэдэгдэнэ.
Ширээ~~~
ширээний эргэн тойронг харсан ч анхаарал татчих зүйл үзэгдсэнгүй.
VOCÊ ESTÁ LENDO
ALIENS //completed
AventuraДэлхийн хүмүүс харийнхантай уулзаж энхийн харилцаатай болжээ. Хүн төрлөхтөн харийнхантай хамт амьдарч найзлаж нөхөрлөж байв. Мөн бие биесээсээ суралцаж байсан. Гэвч нэг өдөр бүх зүйл өөрчлөгдсөн...