8. Гарц

182 38 2
                                    

Бидний хийсэн ажиглалт үнэхээр үр дүнгээ өглөө гэж бодож байгаа. Харин одоо яаж тэр олон харийхан дүүрсэн байгууллага луу орох вэ гэдэг л байна.

Бидэнд ахин ажиглалт хэрэгтэй гэдэг үнэн. Энэ удаад бид өглөөнөөс орой хүртэл ажиглалт хийв. Тэд өдөржин хашаан дотор холхилдож ямар нэгэн зүйл хийцгээнээ. Орой болоход ч мөн өөрчлөгдсөнгүй. Харин нэг харахад бүгд хөдөлгөөнгүй болцгоов. Үнэхээр алмайрмаар тэр олон харийн биет зэрэг зогсох үед хэн ч гайхахгүй байхын аргагүй.

Аль нь ч зүгээр л хөшөө шиг зогсоно. Бид илүү баттай болгохын тулд тэр үед нь тэдэн рүү чулуу шидэж үзлээ. Хариу үйлдэл юу ч байхгүй. Магадгүй тэд энэ үед унтдаг байх!.

Дайсан болгонд сул тал гэж бий!

Үүнийг мэдсэний дараа бид баярлсандаа бараг л уйлчихсангүй. Үнэндээ бид мухардалд орчихсон байсан шүү дээ. Харин одоо том гарц оллоо.

Бид улам баттай болгохын тулд ахин гурван өдөр ажигласан. Яг ижил үр дүн. Тэд 2:13өнгрөөд 2:21 хүртэл огт хөдөлдөггүй!

Бид тэдний сул талыг мэдсэн учир маргааш төлөвлөгөөгөө хэрэгжүүлхээр боллоо. Гэхдээ бид энэ зүйлийг 7н минутын дотор амжих ёстой.

Өдөржин өөрсдийгөө бэлдэн үдшийн 2 цаг гэхэд бэлэн боллоо. Тэднийг хүлээн хөдөлгөөнгүй болох үед нь гарч Насагын хашааг давлаа. Бид бүгд сандарч байна. Энэ чимээгүйд зөвхөн бидний алхаа сонстоно. Хашааг даван орох үед харийнхан шигүү байрласан байх бөгөөд энд бүгд цугласан байгаа нь ямар нэгэн зүйл хүлээсэн мэт.

Тэднийг сүлжин явах үед гар хөлрөн нүд минь ийш тийш бүлтгэнэнэ. Хэдий тэднийг сэрэхгүй гэдгийг мэдэж байгаа ч айдас надаас салсангүй.

8минутанд амжих ёстой!!!!

A/N Дуусах дөхөөл байна шүү кк
Цөөхөн уншигчтай өгүүллэг ч гэсэн надад үнэхээр аз жаргал нэмдэг. Та нартаа хайртай шүү💕💕

ALIENS //completedDonde viven las historias. Descúbrelo ahora