Нар мандсанаас 2 цагын дараа би нойрноосоо сэрлээ. Мишокныхоо доор байрлах гар буугаа авч өмднийхөө хажууд хутгатайгаа сайтар бэхлээд босон жижиг урцнаасаа гарав. Ойр хавиа сайтар ажиглаад ямар нэг сэжиг бүхий зүйл байгаа эсэхийг нягтлаллаа. Ямар ч сэжиг бүхий зүйл ажиглагдсангүй зөвхөн шувуудын энд тэнд жиргэх чимээ сонсогдоно.
Гол уруу 2 сав барьсаар явлаа. Авчирсан саваа дүүргэж нүүр гараа угаагаад ирсэн замаараа буцан явж яг ирэх үед минь лаазнуудын хоорондоо хоршин жингэнэх чимээ гарч байв.
Би нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулаад хамгийн хурднаараа хавх тависан газраа очиход хавханд минь гөрөөс орсон байв. Хөлөө олсонд ороолгуулсан байх бөгөөд зугтах гэж олсоо татна. Зугтах гэж оролдох бүрт нь олс улам чангаран лаазнууд хоршин дуугарна.
Би гөрөөслүү дөхөж очоод толгойг нь гараараа зөөлнөөр илбэв. Гөрөөс тайвширч байгаа бололтой надад толгойгоо илүүлж байлаа. Энэ үед нь би өмднийхөө хажууд бэхэлсэн хутгаа бага багаар сугалан авч хүзүүнд нь дөхүүлээд гүрээний судсыг нь хутгалаж орхилоо. Цус савирч хувцас нүүрийг минь будав.
Би авласан гөрөөсөө урцныхаа хажууд орхиод ойр хавиасаа модны иш мөчир зэргийг түүн овоолоод шүдэнз зуран гал асаалаа. Хутгаараа гөрөөсөө жижиглэн хуваагаад голоор нь төмөр сүлбэн гал дээрээ шарах аж. Шарах явцдаа хааяаа хааяаахан амандаа хийн үмхэлхэлнэ. Хэсэг хугацааны дараа ойрын хэдэн өдөр идчихээр махаа шарж дуусав. Бусад нь идэхээс өмнө муудчих байх гэж бодон шаралгүй хол аваачиж хаялаа. Ядаж амьтад идэх биз.Мах шарсаар байтал нар чанх дээр минь ирчихжээ.Бугуйн дахь хуучирсан цагаа харахад 11 цаг 47 минут. Би өнөөдрийхөө төлөвлөгөөг алдах нь! Өөрийнхөө юмнуудыг хураан аваад үүргэвчиндээ хийлээ. Харин хэдэн лаазнуудаа орхисон юм. Надад тээр болох биз ээ. Би ингэж бодсоор газрын зургаа гаргаж ирэн хамгийн ойр байх тосгон луу алхана.
Тийм ч хол байгаагүй тул өдрийн 2 цаг гэхэд өнөөх хуучин тосгонд ирчихэв. Намайг ирэхэд хашаа хороо угтсан ч хүн амьтан байсангүй! Аргагүй бизээ дэлхий харийнханд эзлэгдээд аль хэдийн 9сар болж байна! Надаас өөр амьд үлдсэн хүн байхгүй ч байж магадгүй. Байсан хүмүүсийг нь харийнхан бариад авчихсан шүү дээ. Тэд нар хүмүүс дээр туршилт хийдэг эсвэл ажил хөдөлмөрт зарцалдаг эсвэл шууд алчихдаг ч байж магадгүй би сайн мэдэхгүй юм. Гэхдээ би нэг зүйл мэднэ баригдвал үхнэ гэдгээ. Яаж гэдэг нь хамаагүй эцэст нь тарчилж үхэх нь тодорхой.
ESTÁS LEYENDO
ALIENS //completed
AventuraДэлхийн хүмүүс харийнхантай уулзаж энхийн харилцаатай болжээ. Хүн төрлөхтөн харийнхантай хамт амьдарч найзлаж нөхөрлөж байв. Мөн бие биесээсээ суралцаж байсан. Гэвч нэг өдөр бүх зүйл өөрчлөгдсөн...