Энд байсан хоёр хоногын хугацаанд миний бодол тэс өөр болсон юм. Тэд муу хүмүүс огт биш харин аймхай хүмүүс байжээ. Сул дорой хүмүүс. Энд ирэх болсон зорилго минь бүтэхгүй нь бололтой. Миний бодлоор эдгээр хүмүүс амиа золиослож чадах хүмүүс биш. Зөвхөн энд бүгэж дэлхийн төгсгөлийг хүлээж байгаа өрөвдмөөр хувь тавилантайгаа эвлэрсэн хүмүүс.
Анх энэ газар 500 давсан хүнтэй байсан ч миний мэдснээр талаас илүү нь үхсэн. Хэдэн цогцос дээр байсныг бид харсан шүү дээ. Тэд харийханы дайралтаас одоо үхтэлээ айж эмээж байгаа.
Бид зорилгоо тэдэнд хэлсэн боловч тэд зөвшөөрөөгүй хэн нь ч!!
Харин биднээс үлдэхийг гуйсан. Тэр үед миний сэтгэл шимширч тэдэнд хандан Хулчгар болж амьдрах уу Баатар болж үхэх үү гэдэг асуултыг тависан ч тэд бүгд дороо дуугаа хураацгааж биднээс нүүр бууруулсан. Гэвч тэд явж чадахгүй ч бидэнд зэвсэг болон машин шатахуун хэрэгтэй зүйлсийг минь хангаж өгсөн. Миний дүгнэлт бол тэд Сайхан сэтгэлтэй хулчгарууд!!Өнөөдөр бид энэ хорогдох байрнаас явж байна. Бид бүгд дороо бодлогширон чимээгүй явна. Аргагүй шүү дээ нэг дор зуу гаруй хүн нүүрээ биднээс буурууллаа. Одоогын бидний зорилго бол
Florida-руу хамгийн хурднаараа явах.
Дэлхийг аврах л байна. Өөр ямар ч зүйл сатааралгүй.
Бид машинаар явж байсан учир дөрөв хоногын дотор л Floridaд ирсэн юм. Би өмнө нь аавтайгаа хамт Насад олон удаа ирж байсан. Хүүхэд нас минь тэнд өнгөрсөн гэж болно. Ээжийн минь үхэл бидэнд маш хүндээр тусч аав бид хоёр маш ойрхон болгосон. Аавыгаа бодох төдийд л урмыг нь хугалчихвы гэж санаа зовох гаслантай.
Одоо нар жаргах дөхсөн байна. Бид замдаа дэлхийг аврах төлөвлөгөөгөө боловсруулсан маргаашнаас хэрэгжүүлэж эхлэх болно. Хоноглох газар олчихоод өглөө сэрэх үед биднийг маш том зүйл хүлээж байгаа гэдгийг бүгд сайн мэдэж байлаа.
Үүр цайхаас өмнө бүгд босч буугаа цэнэглэж хутгаа ирлэнэ. Бэлтгэлээ хангачихаад хорогдсон газраасаа гарлаа. Насагаас тийм ч хол биш газар ирэн зогслоо. Бидний эхний алхам бол
Ажиглалт.
Ойр хавьд ажиглаж болохоор газар тун цөөн байсан ч бид хашаанаас нилээдгүй хол байх модон байшинг олсон юм.Энэ хавиар харийнхан нэг их явж харагдахгүй ч Насагын хашаан дотор үй олноороо цугларсан байв. Дотор нь орвол юу болохыг төсөөлөх ч аймшигтай! Хэд алхаад л яс арьс болж магадгүй! Ажиглалт хийх үед тэд хашаан дотор улам бөөгнөрөөд байх шиг санагдсан. Барилга дотроо багтаж чадахгүй хашаан дээр гарч ирэх шиг. Тиймээ тэд ихсээд байна. Насагын буултын талбай дээр нисдэг тавгаа буулгаад хашаан дотор нь орж ирнэ. Өдөржин энэ зүйлийг ажиглалаа. Бидний төлөвлөгөө улам хүндрээд байна. Тэд бие биесээ дуудаад ямар нэг зүйлд өөрсдийгөө бэлтгээд байх шиг. Ажиглалт хийж байх үед бидний ойролцоо байх талбай дээр ямар нэг зүйл газардлаа. Харийнхан. Насагын тэр том хашаа дүүрээд аль хэдийн гадаа нь газардаад иржээ.
Бид аль болох тайван байцгаахыг хичээн орсон өрөөнийхөө хаалгыг түгжлээ. Тэднийг шууд Насагын хашаа руу орно гэж найдаж байна. Яг бодсноор минь тэд Насагын хашаанд орлоо. Энэ үед бидэнд боломж гарч ирсэн юм. Хэзээ хүрч үзээгүй тэр хөлөгтөө хүрэх. Бид сониуч зандаа хөтлөгдөн бага зэрэг хол хэдий ч бидэнтэй хамгийн ойр байх нисдэг хөлгийг гарч үзлээ. Яг л кинон дээр гардаг шиг. Гол хэсгээрээ бөөрөнхий мөн түүнийг хүрээлсэн хавтгай байх ажээ. Гэхдээ өнгө нь нэг тийм зэвэрсэн төмөрний өнгөтэй адил. Хаалга нь онгорхой байх бөгөөд бид дотор нь орохоос эмээж байсан ч сониуч зан биднийг хөтлөн дотогш нэвтэрлээ. Дотроо харагдаж байгаагаасаа хамаагүй илүү зайтай. Цагаан өнгө ингэж нөлөөлсөн үү бүү мэд яг л Харри Поттер дээр гардаг зай ихэсгэх шившлэг хэрэглэчихсэн мэт байлаа. Танхимын төгсгөлд удирдлагын хэсэг бололтой том дэлгэц харагдах бөгөөд дэлгэцээр гадаах орчин харагдаж байв. Доор нь байх хөх өнгийн олон товчлуурууд зөвхөн хэлбэр дүрсээрээ ялгагдана. Товчлуур болгоны дээр ямар нэг зүйл бичсэн бололтой байлаа. Мэдээж бидний мэдэхгүй харийнханы хэл. Том нэг товчлуур дээр дарах үед гадаах орчин харагдаж байсан дэлгэц гэнэт солигдон галактикыг харуулж эхлэлээ. Энэ дунд мөн VH971 гараг ч харагдаж байв. Ямар нэг тэмдэглэгээ байгаагүй ч би энэ тухай судалсан болохоор сайн мэдэж байв. Бичлэг гарахын зэрэгцээ хажуугаар нь ч мөн дэлхийн бус хэлээр ярьж байлаа. Эхлээд нисдэг тавагнууд дэлхийг зүглэж байв. Тэндээ найрамдал тогтоосон гэсэн тэмдэглэгээ гарч байлаа. Дэлхийгээс хөлөг гарч VH971 дээр сүйрсэн гэсэн тэмдэлэгээ гарав. Энэ дунд аав минь бий! Үүний дараа маш олон нисдэг таваг гарч ирэн дэлхий дээр буулаа. Дараа нь VH971 дээр бидний мэдэхгүй улаанаар тэмдэглэгдсэн гуравдугаар биет гарч ирэн BOOM!!! VH971 сүйрлээ.
Бидний мэдэхгүй гурав дахь биет!
Дэлгэц дээр гарч байсан дүрс өөрчлөгдөн дахин гадаах орчин харагдаж эхлэлээ. Насагын хашаан дотор олон мянган харийнхан цугласан нь тодоос тод харагдана. Тэд юунаас зугтаад байгаа юм бэ?
Ажиглалтаа дуусган бид өчигдөр хоноглосон газраа буцан ирэв.
Рио- Та нар тэр тухай юу гэж бодож байна.
-Бидний мэдэхгүй шинэ зүйл
Том- Магадгүй тэдний айдас.
Жижи- Дэлхий тэдний хорогдох байр юм байна. Бидний мэдэхгүй тэр зүйлээс нуугдах байр.
Рио- Тэдний ямар нэг зүйлээс үргэж энд ирсэн нь маш тодорхой байна.
Том- Тиймээ. Мөн тэд бусдыгаа дуудаад байна. Дэлхийг аврах биелэгдэшгүй даалгавар болох нь!
Жижи- Санаа зовж байна шүү. Дөрвүүлэхнээ бүхэл бүтэн харийнханы армийн эсрэг.
Бид бүгд дуугаа хураацгаан сууж байлаа. Хүн болгон л эндээс гарах гарц хайж байв. Бодох зүйл дэндүү их байна. Хийх зүйл ч гэсэн
Рио- Юу ч гэсэн бид аавын чинь явуулсан зүйлын учрыг олох хэрэгтэй.
Энийг бүгд дэмжиж байлаа.
Ааваа та надад яг ямар зүйл хэлэх гэсэн юм бэ??
YOU ARE READING
ALIENS //completed
AdventureДэлхийн хүмүүс харийнхантай уулзаж энхийн харилцаатай болжээ. Хүн төрлөхтөн харийнхантай хамт амьдарч найзлаж нөхөрлөж байв. Мөн бие биесээсээ суралцаж байсан. Гэвч нэг өдөр бүх зүйл өөрчлөгдсөн...