3. Survivors

292 41 8
                                    

Урд минь байсан гурав газар унахад надлуу гурван хүн гүйж ирлээ. Хоёр залуу нэг бүсгүй.

-Чи зүгээр үү? гэж бор үстэй царайлаг залуу хэллээ.

-Тийм ээ.

Өөр нэг бор нүдтэй залуу
-тэгвэл одоо гүйгээрэй тэдний араас бусад нь ирж магадгүй. гээд гараас минь хөтлөн чирж эхлэв.

Би- Хүлээ. Машин байна лээ.

-Шатахуун байгаа юу?

-Мэдэхгүй байна.

-Тэгвэл гүйцгээе гэж хэлээд машины зүг гүйлээ би машин луу орох гэж оролдоход цоожтой байсан учир газраас чулуу авч цонхыг нь хаглалаа. Дохиолол дуугарсангүй хуучны машин болохоор тэр биз ээ. Үүргэвчээ газар шидээд машин дотор ороод түлхүүр нь алга байхыг анзаарав. Жолоочийн суудал дээр толгойгоо дээш харуулан хэвтээд хэрэгтэй утаснуудаа хайж эхлэлээ. Олчихоод улаан болон ногоон утсыг хооронд нь холбож машиныг асаалаа. Шатахууны хэмжүүрийг харахад муугүй шүү нилээн их байна нөгөө хэд машинд орж суун би газраас чулуу авч гэрлүүдийг нь хага цохив. Дараа нь гурван харийнханы өмнө орхисон гар буугаа авч өмдөндөө бэхлээд үүргэвчээ авч машинд суулаа. Бор үст жолооны ард суусан байх ажээ. Зүрх минь хэзээ ч зогсохгүй мэт түг түг хийн цохилсоор байлаа...

Өглөө болсон байх бөгөөд шар үст солигдон машин барисан байх ажээ. Би хэтэрхий их ядарсан бололтой. Танихгүй хүмүүсийн хажууд тайван унтсан байна шүү дээ. Азаар юу ч болоогүйд баярлаж явъя.

-Сайхан амарсан уу гэж шаргал өнгийн үстэй эмэгтэй нь хэллээ.

-Тийм ээ сайхан.

-Танилцъя. Намайг Жижи

-Намайг Тейлор

-Энэ бор үстэй залуу бол Рио Харин энэ бор тэнэг царайтай залуу Том

-Хөөе! Хэн тэнэг царайтай юм гэж Том гэх залуу гомдоллоно.

-Чи

Том бүүр хошуугаа унжуулж улаан цайм эрхлээд байна. Энэ хоёр хосууд бололтой.

-Тэднийг тоогоод хэрэггүй дээ. Хосууд болохоор ингэж л байдаг юм

-Мм тэгэж таамаглаж байлаа.

-Бид одоо хаашаа явж байгаа билээ?

-Мэдэхгүй

-мэдэхгүйн байж шатахуун үрээд ямар эргүү би үгээ гүйцээж чадсангүй мэдээж танихгүй хүмүүсийн дэргэд аашаа гаргачихвал намайг хаяад эсвэл алчихаж магадгүй!!

ALIENS //completedDonde viven las historias. Descúbrelo ahora