0.

7.3K 444 15
                                    

Эрт урьдын цагт гэж биш энэхэн үеийн заагт гэж эхлье. Цаг хугацаан үзүүрт биш түүний дунд нь гэж хэлье. Хайр байдаг гэдэгт чи итгэдэг үү? Эсвэл шидтэн байдагт? Тэгвэл чи одоо аль алинд нь итгэх хэрэгтэй болох нь.

Ингээд би чамд өөр нэгэн ертөнцийг үзүүлье

***

Шидтэний орон

Хаан: Чи хэзээ ч хэрэглэж болохгүй шид хэрэглэсэн Чанёол.

Чанёол чимээгүй л доош харан толгой дохино.

Хаан үргэлжлүүлэн: Үүнийг хэн ч хэрэглэж болохгүй гэдгийг чи ч мэдэж л байсан. Харин мэдсэн хэрнээ ийм зүйл хийнэ гэдэг яав ч зүгээр өнгөрөөх хэрэг биш!

Чанёол: Гэхдээ би түүнийг л аврахыг хүсс...

Хаан: Дуу тат! Чамайг үг дуугар гэж хэлээгүй байх шүү.

Ордонд бүх зүйл замбраагүйтэж энд тэндгүй нисэх шидтэнгүүд сандралдан бужигналдаж байлаа. Хориотой шидийг мэддэг хэдхээн сайн шидтэн байдаг. Түүний нэг нь Пак Чанёол. Өмнө нь хэзээ ч ийм жижиг алдаа гаргаж байгаагүй атлаа. Яагаад?

Хаан хамгийн хайртай шидтэнээ алдаж байгаадаа итгэж ядан толгой сэгсэрнэ. Гэхдээ хууль бол хууль. Хууль хэнд ч ялгаагүй эрх тэгш үйлчлэх ёстой.

"Чиний хийсэн болчимгүй үйлдлийн чинь төлөө би чамайг шийтгэх болно"

Чанёол хааны энэрэнгүй сэтгэлд итгэн чимээгүй зогссоор.

"Би чамайг шидтэний орноос хөөж байна"

Танхимд хуралдаж байсан дээд зиндааны шидтэнгүүд ам амандаа шуугилдана.

"Чи хүний ертөнцрүү цөлөгдөх болно. Мэдээж чиний хийсэн хэрэгт багадах шийтгэл гэдгийг чи мэдэж байгаа"

Чанёол итгэж ядан амаа ангалзуулна. Гэхдээ өөр арга байхгүй. Тэр хууль зөрчсөн.

Чанёол нулимстай чигээрээ инээмсэглэн ордныг нэг тойруулж харчихаад эргэх гэтэл хаан: Би чамд шидийн хүчийг чинь үлдээе. Гэхдээ чи ганцхан шид хэрэглэвэл тэр дороо үнс болон замхрах болно. Энэ чиний шийтгэл.

Ордны алтан хаалга хаагдан түүний гадна ганцаараа зогсох Чанёол итгэлгүйхэн уруудаж эхэллээ.

Яг энэ цагаас л хүний ертөнцөд цорын ганц шидтэн амьдрах болсон. Өөрийгөө бусдаас өөр гэдгийг нуудаг хүчтэй шидтэн. Ганц л алдаа гаргавал тэр дороо үнс болох шидтэн... Түүний нэрийг Пак Чанёол гэдэг.

***

Эмч итгэлгүйхэн охинлуу хараад толгой сэгсэрлээ. Өмнө нь итгэл найдвар дүүрэн нүдээр түүнийг ширтэх хөөрхийлөлтэй охинд өөр хэлж чадах зүйл байхгүй.

Охин чадах чинээгээрээ инээмсэглэж нүдэн дэх нулимсаа нууж ядна.

Эмч тайвнаар: Жэнюүл гэж хэлэхэд охин нулимсаа ил тавин уйллаа.

"Уучлаарай эмч ээ, би ингээд" гэж хэлээд тэр гадуурх хүрмээ шүүрч аваад өрөөнөөс гарав.

Гадаа гаран хөх тэнгэрлүү ширтэхэд эрх чөлөөтэй нисэх шувууд харагдаж, тайтгаруулах гэсэн шиг үүлс аажуухан нүүнэ.

"Хоёрхон сар, хэтэрхий хурдан биш гэж үү?"

Тэр ингэж хэлээд урт амьсгаа авлаа.

И Жэнюүл хайр байдаг гэдэгт итгэдэг. Тэр сайхан амьдарлд итгэдэг. Тэр бүх зүйл боломжтой гэдэгт итгэдэг.

Үлдсэн хоёрхон сарын хугацааг хэн нэгэнд баригдаж биш зөвхөн өөртөө өгөхийн хүслээ.


E.N/: Дараагийн өгүүллэг эхэллээ. Бусад бичвэрүүдээс минь тэс өөр байна гэж итгэж байна. 

~Until The First Snow~ [Wizard Book ONE] |COMPLETED|Where stories live. Discover now