~Chanyeol~Тэрний дуусашгүй мэт инээмсэглэлийг ахин дурдах хэрэггүй байх. Тэрний анхилам үнэрийг бас тэр нүдийг нь энэ удаад алгасая. Харин одоо тэрний мөрөөдөл бас одоогийн нөхцөл байдал. Хэмжээ хязгааргүй мэт тэрний хүсэл мөрөөдлийг биелүүлж өгсөндөө би хувьдаа баяртай байна. Мөрөөдөл нь биелэх үед гаргаж байсан тэр инээмсэглэлийг би хэзээ ч мартахгүй....
Өчигдөр түүнтэй хамт бүжиглэсэн бүжиг бол тэрний надад зааж өгсөн хэдэн алхамт. Бурхан минь, гэхдээ тэрнийг хэдхэн алхамт гэж хэлэхээ больё. Тэрийг сурах гэж би хэдэн хоног өрөөнийхөө шалыг цөмлөхөө шахан бэлдсэн юм шүү. Том биетэйг ч хэлэх үү?
Шөнө нь догдолсондоо унтаж чадаагүй ч Чанёол хэзээ ч өглөөний нарыг тэр битгий хэл хичээл эхлэх цагийг тэсэн ядан хүлээж байсангүй. Чанёол сургууль дээр хамгийн түрүүнд ирсэн ч Жэнюүл алга байв. Хонх дуугаран дуугартал тэрнийг хүлээсэн ч харамсалтай нь тэр өнөөдөр хоцрох бололтой.
Ахиад л дэвтэр дүүрэн Жэнюүлийн нэр. Хажууд Бэкхён шоолон инээх ч одоо тэр хамаагүй болсон. Миний сэтгэл юуны төлөө цохилж, хэний инээдийг харахдаа инээмсэглэж байгааг би ойлгосон. Би тэрэнд хайртай!
Их завсарлагаан болж би шуудхан л дээврийг зүглэхээр ангиас гартал их хүүхдүүд байлаа. Би тэднээс жаахан хөндийрөөд алхаж байтал урдаас Жэнюүл ирж байхыг хараад амаараа дүүрэн инээгээд халаасандаа хийсэн хоёр гараа гаргаж ирээд толгойныхоо харалдаа аваачаад хэд хэдэн удаа савчин даллав.
"Ж-жэню..."
Харин тэр намайг харалгүй өнгөрөөд явчих нь тэр. Би энд тэндгүй савчилж байсан гараа буцаан халаасандаа хийгээд уруулаа жимийн дээврийн хаалгыг татан гарлаа.
"Муухай амьтан, хүн харахгүй" амандаа ингэж үгэлчхээд зөөлхөн үлээх салхийг мэдрэн хэсэг зогсов. Байн байн хаалгаруу харна. "Тэр ороод ирэхгүй юм байх даа?" гэсэн бяцхан итгэлийн оч сэтгэлийг хангалттай чичирхийлгэж байсан юм.
Гэвч Жэнюүл ирсэнгүй.
Тэрэнтэй уулзаж чадаагүйдээ сэтгэл дундуур сургуулийн хашаагаар гаран гэрлүүгээ алхалаа.
~Jenyul~
Би тэрнийг зовоохыг хүсэхгүй байна. Би үхэж тэр амьдарна. Тэр амьдарсан шиг амьдрах хэрэгтэй. Хоёрын хооронд үхлүүд хүнд сэтгэлээ өгөөд насаараа зовоосой гэж хүсэхгүй байна.
YOU ARE READING
~Until The First Snow~ [Wizard Book ONE] |COMPLETED|
Conto[Park Chanyeol] Тэр намайг мөрөөдөлтэй болгож өгсөн учраас, тэрний мөрөөдөл биелэх хүртэл л би амьдрах болно. "Wizard book|1"