~Chanyeol~Тэрнийг тэврэхийг хүслээ. Дундаршгүй мэт хүсэл мөрөөдөлтэй хүний бие махбод нь дуусдаг байсан байна. Салахгүй мэт үргэлж дагадаг тэр инээмсэглэл мөхөж яваа юм.
Амьдрал хэрцгий байж. Хайртай гэдгээ хэлж амжилгүй, түүнийгээ мэдрүүлж амжаагүй байхад цаг дуусчхаж...~Jenyul~
"Чанёол одоо яв"
Түүнийг хөнжлөөр битүү ороон бараг 3н цаг хэвтсэний эцэст Жэнюүл шүлсээ залгин байж ингэж хэллээ. Харин Чанёол үгүй гэж байгаа аятай илүү чанга тэвэрнэ.
Жэнюүл түүнийг түлхэж хөнжлөөс гараад хачин харц түүнрүү шидтэл Чанёол өөдөөс нь ширтсээр л байлаа.
Жэнюүл: Би чамайг яв гэж хэлж байна!
Чанёол: Би явмааргүй байна, ахиад жаахан...
Жэнюүл: Харин ч аль эрт чамайг яв гэж хэлэх ёстой байсан юм. Одоо яв!
Чанёол түүнийг ширтэх харцаа ганц ч цавчилсангүй нь Жэнюүлийг бараг цоороход хүргэнэ.
Жэнюүл арга ядахдаа орилов.
"ЯВААД ӨГ ГЭЖ БАЙНА"
Чанёол нүдэндээ тээсэн нулимсаа залгин түүнрүү нэг алхмаар ойртох гэтэл Жэнюүл тавиур дээр байсан аягыг Чанёолруу шидчихэв.
"Өвдсөн байхдаа" гэж дотроо шивнэв. "
"Уучлаарай, надад өөр арга алга" гэж дотроо хашхирав. Гэвч гаднаа юуг ч гаргасангүй.
Чанёолын цээжин хэсэгт цохин газар унахдаа хагарсан хөөрхөн цагаан аягыг хараад гэмшиж суулаа.
Чанёол: Би маргааш хүрээд ирнэ ээ гэж хэлээд өрөөнөөс гарахад Жэнюүл учир зүггүй асгаруулж эхэллээ.
Хайртай хэрнээ үхэл гэгч ангалаас болж хавцлын хоёр талд зогсох тэдэнд тэврэлдэх ямар ч боломж алга. Дөнгөж сая Чанёолыг хавцлын нөгөө талаас надруу үсрэх гэж байхад нь болиулчихлаа. Хэрвээ тэр үсэрсэн бол зоолттой амиа алдах болно. Жэнюүл түүнийг аврав.
Түүний цээжинд хүчтэй өвдөлт мэдрүүлсэн газар хэвтэх аяганы хагархайнуудыг хараад тэр нэг нэгээр нь тэврэн уйлж байхдаа хэдий Чанёолын араас гараад гүйчихмээр байсан ч өөрийгөө хорьсон юм. Аварчхаад алж болохгүй биз дээ?
~Chanyeol~
Өрөөнөөс гараад хаалгыг нь налан доош уруудан суухдаа саяхныг хүртэл хүчээр барьж байсан нулимсаа ил болгов. Харин хаалганы цаанаас Жэнюүлийн уйлах чимээ сонсогдох төдийд зүрхийг нь хэдэн хэсэг ураад тастчих шиг л болсон юм. Тэр мэдээгүй байх...
YOU ARE READING
~Until The First Snow~ [Wizard Book ONE] |COMPLETED|
Conto[Park Chanyeol] Тэр намайг мөрөөдөлтэй болгож өгсөн учраас, тэрний мөрөөдөл биелэх хүртэл л би амьдрах болно. "Wizard book|1"