~Chanyeol~
Тэрнийг харахаа зогсоож чадахгүй нь. Задгай тавьсан үснийх нь урд хэсэг бороонд норж, миний савьхыг нөмөрсөн байгаа нь хэтэрхий сайхан харагдана. Жэнюүлийг инээж байхыг харах сайхан байна.
~
Их завсарлагаан болж хүүхэд бүр цайны газрыг зорин гүйлдэнэ.
Бэкхён: Хайрт минь...
Бэкхён надруу харчхаад ингэж хэлэхэд нь золтой л бөөлжчихсөнгүй.
"Чи чинь ямар новшоо хийгээд байгаа юм бэ?" Гэхэд тэр миний мөрөөр гараа давуулаад
"Яасан намайг Жэнюүл гэж бодсон уу?"
Намхан юм байж юун ч мөрөөр давуулах дуртай юм...
"Бас юун Жэнюүл. Чи чинь эрүүл байгаа юм уу?" би хий дэмий л уурлах аядна.
Харин Бэкхён санаа алдаад "Наад жүжиглэлт чинь явахгүй байна аа" гээд инээв. "Өчигдөр та хоёрыг сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд шууд бусаар үнсэлцэж байхыг чинь би харсан шүү!" Тэр хачин могой шиг хөдлөв.
Бэкхён ингэж хэлээд долоовор хуруугаа миний хацарт хүргэхэд би бушуухан тэрнийг өөрөөсөө түлхээд "Юугаа яриад байгаа эргүү вэ чи чинь"
Бэкхён ахиад л жуумалзаж эхлэв. "Чи өөрийнхөө таргийг задлаад нэг сорчхоод Жэнюүлд өгөө биз дэ..."
Би түүний амыг нь таглаад ойр хавьд хүн байгаа эсэхийг харах хооронд Бэкхён бараг үхэж байлаа.
Би: Чи яаж мэдсэн юм?
Бэкхён хүндээр амьсгалан: Би харсан гээд байгаа юм биш үү?
Чанёол халааснаасаа хорин мянгатын дэвсгэрт гаргаж ирээд "Амаа мэдээрэй новшоо, өөр хүн мэдсэн байх юм бол" гэж хэлээд гараараа хоолойгоо хэрчиж байгаа мэт дүр үзүүлнэ.
Бэкхён дэвсгэртүүдийг халаасалсаар "Yes, Sir" гэж орилох нь сонсогдоно.
Тэнгэр минь тэр харчихжээ! Чанёол өөртэйгөө ярьсаар дээвэрлүү гарах хаалгыг нээн доош харсаар цааш хэд алхаад зогсов.
"Чи энд байж ээ"
Намайг ингэж хэлэхэд тэр цочин нааш харчхаад буцаж харахдаа инээвхийллээ.
"Тийм ээ" гэж тэр хүчгүйхэн хэлэхтэй зэрэгцэн би түүний хажууд очин суув. Тэгээд ахиад тэнгэрлүү ширтлээ.
"Гунигтай байгаа юм уу?"
"Тэгж санагдаж байна уу?" Жэнюүл ингэж хэлээд миний харж байгаа зүгрүү харлаа.
YOU ARE READING
~Until The First Snow~ [Wizard Book ONE] |COMPLETED|
Historia Corta[Park Chanyeol] Тэр намайг мөрөөдөлтэй болгож өгсөн учраас, тэрний мөрөөдөл биелэх хүртэл л би амьдрах болно. "Wizard book|1"