~Chanyeol~"Жэнюүл, Жэнюүл хаана байна?"
Чанёолыг ийн асууж хүмүүсийн дээгүүр өнгийн харж байх нь хачирхалтай харагдана. Нүдээ байдгаараа том болгочихсон чих нь дамбогынх биш гээд хэлчихвий гэсэн шиг дэлдийчихсэн байхыг хараад Жэнюүлын ангийнхан гайхацгааж бас айж байлаа.
"ТЭР БАЙНА ХӨӨӨЕ, ЖЭНЮҮҮҮЛ"
Тэрнийг ингэж орилоход бараг газар чичирхийлж байсан юм. Жэнюүл чихэвчээ аван нүдээ нээн түүнрүү хараад алгуурхан ирж байхад Чанёол гэнэт гарнаас нь угз татсан нь түүнийг газарт унахад хүргэв.
Чанёол түүнийг босгоод: Замаа хараач дээ, уначихлаа ш дээ гэж хэлээд өвдөгийг нь гөвж байхад Жэнюүлийг нулимс юу юугүй урсах шахна.
"Бие даалт хийсэн үү?"
Харин одоо урсах шахаж байсан нулимс урсаад эхэллээ.
"Хийчихсэн бол өгчих. Одоо шалгуулах гээд" гэж Чанёолыг хэлэхэд Жэнюүл "Хийгээгүй ээ" гэж хоолойгоо зөөж ядан хэлнэ.
"Юу вээ? Чи хийнэ гэж хэлсэн ш дээ. Би тэгээд яах юм бэ?"
"ХИЙГЭЭГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД БАЙНА. ХИЙГЭЭГҮЙ, ХЙИГЭЭГҮЙ ЗАА ЮУ" түүнийг ийн хашхирахад зааланд байсан бүх хүүхдүүд түүний хөхөрч хавдсан нүднээс урсах сувдан нулимсыг харж суулаа. "Хийгээгүй гээд байхад" тэр ингэж хэлээд нулимсаа хэдэнтэй шувтраад иргээд ангируугаа орчхов.
Харин Чанёол хий дэмий гараа савчин амандаа үг хэлэх аядаад болив.
"Арай хэтрүүлчхэв үү?"
Чанёол ингэж хэлээд гараа шилнийхээ ард аван ангийн зүг алхлав.
~Jenyul~
Өвчнөө тэсэж ядан чихэвчээ зүүн дуг хийхээр хэвтэв. Өчигдөр бас хэд хоногийн өмнө болсон өвдөлт одоо ч өвдөж байгаа мэт мэдрэгдэх нь аймшигтай. Уг нь зүгээр л аз жаргалтай байхыг хүссэн юмсан.
Нүдэнд нь алаг өнгийн цэцгэс дунд дураараа далавчаа дэвэн нисэх бяцхан эрвээхий харагдаж байлаа. Хэтэрхий үзэсгэлэнтэй тэр эрвээхий ганцаархнаа нисэж байна. Хэдий үлгэрийн орон гэмээр диваажинд нисэж байгаа ч ганцаархнаа. Гэтэл хаанаас ч юм өөр нэгэн эрвээхий гарч ирээд түүнийг гүйцээд авлаа. Хэтэрхий хурдтай нисээд өмнөх эрвээхийг унагаах нь уу гэтэл тэгсэнгүй. Сүүлд нисэж ирсэн эрвээхий эхний эрвээхийн өмнө гараад замчилж байсан юм. Эхний эрвээхийг сохор байжээ...
YOU ARE READING
~Until The First Snow~ [Wizard Book ONE] |COMPLETED|
Nouvelles[Park Chanyeol] Тэр намайг мөрөөдөлтэй болгож өгсөн учраас, тэрний мөрөөдөл биелэх хүртэл л би амьдрах болно. "Wizard book|1"