~Chanyeol~Минийх байна гэж амласан тэр эмэгтэй намайг хэтэрхий жаргалтай болгож бас гуниг төрүүлнэ. Надтай хамт өөрийнхөө амьсгалыг дуусах тэр эмэгтэй хэтэрхий өрөвдөлтэй тавилантай. Гэхдээ намайг амьд гэж мэдрүүлдэг зүйл бол тэрний инээмсэглэл, үнэр, нэр... Бүх зүйл нь...
~
Бид сургуулийн дээвэр дээр юу ч ярилцалгүй сууж байх нь надад хэтэрхий гунигтай санагдаж байв. Эвгүй байсан болохоор чихэвчээ гаргаад утсаа хартал цэнэггүй болоод аль хэдийнээ унтарчихсан байв. Гэхдээ л бантахгүй гэсэндээ худлаа дуу сонсож байгаа мэтээр жүжиглэхээр шийдсэн. Бэкхёны хэлсэн үг ч үнэний ортой байсан шүү!
Толгойгоо бас хөлөө хэд хөдлөглөө. Харин хэдэн хормын дараа миний төсөөллийн дуу биш Жэнюүлийн хоолой надад сонсогдож зөвхөн надад зориулж нулимсаа дуслуулан байж хэдэн өгүүлбэр хэлсэн. Гэвч би дуу сонсож байгаа аятай хэвээрээ хөдөлсөөр л байлаа. Тэрхэн хоромд зүрх минь галзуу мэт цохилсон юм. Магадгүй Жэнюүл сонсчихсон байх.
Гэвч тэрний хэлсэн Би чамд хайртай гэдэг үг зүрхийг минь сул тавьж өөрийн эрхгүй хөдөлсөн хөдөлгөөн минь түүнийг үнэсэх байлаа.
Бидний анхны үнсэлт ийм л нандин байсан юм.
Надтай хамт байгаач гэсэн асуултад тэр минь зүгээр л толгой дохив. Тэгээд ахиад үнэсэв. Тэрний эцсийн амьсгал хүртэл би өөрийнхөө чадах бүхнийг хийсээр л байх болно.
~
Чанёол Жэнюүл хоёр хэтэрхий жаргалтай байлаа. Зүрх сэтгэл нь догдлол, гэгээн хайраар дүүрсэн гайхалтай мөчийг хамтдаа элээнэ.
Чанёол: Хөөе!
Жэнюүл түүнрүү толгойгоо эргүүлтэл Чанёол: Эмч чамайг эмнэлэгт хэвтэх хэрэгтэй гэсэн.
Жэнюүлийн харц доошилж явж байгаа газраа харлаа. Тэр дургүй байгаа бололтой.
"Гэхдээ эмнэлэгт хэвтсэн ч гэсэн бид хамтдаа байж болно ш дээ. Би өдөржин чамтай хамт байсан ч чадна. Тэгээд ч үлдсэн хугацаагаа жаахан ч гэсэн эрүүл байлгах хэрэгтэй шд"
Чанёолыг ингэж хэлэхэд Жэнюүл хөөрхнөөр инээгээд толгой дохив.
Жэнюүл: Тэгвэл манайхруу яваад солих хувцас авах хэрэгтэй байх гэж хэлээд тэд хамтдаа Жэнюүлийн гэрлүү алхлаа.
Жэнюүл үүдэндээ ирээд Чанёолыг толгой дохин ор гэхэд Чанёол гайхан: Н-намайг ор гэж байгаа юм уу?
YOU ARE READING
~Until The First Snow~ [Wizard Book ONE] |COMPLETED|
Conto[Park Chanyeol] Тэр намайг мөрөөдөлтэй болгож өгсөн учраас, тэрний мөрөөдөл биелэх хүртэл л би амьдрах болно. "Wizard book|1"