02 | You make me begin.

1K 103 0
                                    

Жонгүг цонхоор гаднахыг ширтэн сууснаа гэнэтхэн л нам гүм ноёрхсон чимээгүйг эвдэн ам нээж

"Би... Сайн хүнтэй болсон."

Тэнгэр нурахаас ч илүү өвтгөх мэдрэмж. Зовлон шаналал цээжийг минь хорсгоход би уйлсангүй. Харин ч эсрэгээрээ түүнд баяр хүргээд инээмсэглэж байсан юм.

"Цаашдаа сайн найзууд байцгаая."

Тэнэг болчихоо юу?! Яах гэж ингэж хэлээд байгаа юм?!

"Тэр охин ч бас чамд сайн болоод та хоёр удахгүй үерхээд, гэрлэх байх аа!"

Битгий ингэ. Битгий дэмжээд бай! Хожимдохоос нь өмнө өөрийгөө ойлгуулаач?!

"Амжилт хүсэе! Тусламж хэрэгтэй бол надад хэлж байгаарай найз аа~"

Юун тусламж вэ? Юун амжилт... Би яагаад туслана гэж? Найз ч гэх шиг... Би Жонгүгт сайн шүү дээ...

Дотроо өөртэйгөө зөрчилдөж байхад тэр миний зовлонг анзааралгүй жаргалтайгаар инээмсэглээд намайг тэврэх нь бүр ч урам хугармаар байв. Би яагаад хайртай нэгнээ өөр хүнд алдана гэж? Тэр ч бас надад хайртай байсан үе байсан болохоор... Түүний сэтгэл дандаа хувирдаг болохоор... Буцаад өөртөө татаж болно шүү дээ. Гэхдээ зөвхөн 'Тэр охин'-ыг алга болгочихвол.

[ Муу Гол Дүр ]      Where stories live. Discover now