"Өнөөдөр Жонгүгийг олохдоо л олох болнодоо!"
"Магадгүй тэр намайг үзэн ядсаар ирсэн байж болох ч би тэр зэргийг хүлээж авах ёстой маш их нүгэлтэй хүн."
"Түүнээс заавал уучлалт гуйна."
"Тэр их сайхан сэтгэлтэй учраас намайг уучлах байх аа."
"Энэ нүүр яг таталдах нь ээ! Инээсээр байгаад жокер шиг болох нь!"
"Ямар хувцас өмсөх вэ?"
"Тэр намайг хараад юу гэх бол оо?"
"Жонгүг 'тэр охин'-тойгоо сайхан амьдарч байсан байх даа?"
Өөрөө өөртэйгөө ярих би. Би тэр явдлаас хойш 10 жилийн дараа түүнийгээ анх удаа харсан юм. Өчигдөр би Жонгүгийн араас хамгийн чангаараа орилон дуудаж байсан ч тэр намайг сонсоогүй ба тэр чигтээ алхсаар яваад хүмүүсийн дунд уусаад алга болчихсон. Хичнээн хайсан ч олдоогүй. Ядаж байхад энэ Америк, Европчуудын өндөр яг л бурхан шийтгэчихсэн гэлтэй аймшигтай шүү!
VOCÊ ESTÁ LENDO
[ Муу Гол Дүр ]
Conto> [ Бид бүгд л анх удаагаа амьдарч байгаа. Бидэнд мэдэхгүй зүйл олон бий. Мэдэхгүйнхээ хэрээр алддаг, алдсаныхаа хэрээр суралцдаг. Тасралтгүй суралцах үйл явц нь амьдрал болж байгаа юм. ] Cely - 2017.12.12. Highest ranking #6 in Short Story.