Би өөрийгөө эвдэрч байгааг мэдэрч байв. Гэхдээ энэ зогсохгүй нь. Би Жонгүгийг хар багаас нь мэддэг байсан, түүний талаар асуухад юуг нь ч гаргаахгүй хариулж чадах нэгэн байтал...
"Тэр охин яаж чадав аа?"
"Тэр охиныг зайлуулчихвал..."
"Тэр охин яагаад Жонгүгт хүрээд байгаа юм?"
"Тэр охин л бидний дундуур орсон."
"Тэр л анхнаасаа байх ёсгүй байсан."
"Намайг ийм зүйл бодоход хүргэсэн хүн бол тэр л охин!"
Эцэст нь гэхэд 'тэр охин' миний амьдрал гэх киноны минь муу дүр болж хувирч байлаа.
YOU ARE READING
[ Муу Гол Дүр ]
Short Story> [ Бид бүгд л анх удаагаа амьдарч байгаа. Бидэнд мэдэхгүй зүйл олон бий. Мэдэхгүйнхээ хэрээр алддаг, алдсаныхаа хэрээр суралцдаг. Тасралтгүй суралцах үйл явц нь амьдрал болж байгаа юм. ] Cely - 2017.12.12. Highest ranking #6 in Short Story.