15 | Түүний гүнж

610 77 0
                                    

Бороо асгарлаа. Тэнгэр дуугарч, цахилгаан цахиж яг л намайг хүссэнээрээ уйл, чи шийтгэлээ хүртэж байна гэсэн шиг ширүүнээр орж байсан юм.

"Ээж ээ!"

-Юу болоов, миний бяцхан гүнж?

"Би шийдсээн! Би том болоод Жонгүгтай гэрлээд өөрөө гүнж болоод Жонгүгийг ханхүү болгоно!"

-Өө тийм үү? Яагаад Жонгүгийг ханхүү болгохоор болчихов? Аав нь ханхүү биш байсан юм уу?

"Үгүй ээ~ Аав бол гүнжийн аав. Харин Жонгүг бол ханхүү! Гүнжтэй гэрлэвэл ханхүү болдог байхгүй юу даа! Жонгүг надад дандаа чихэрнээсээ өгдөг бас муу хүүхдүүдээс хамгаалдаг!"

-Жонгүг их сайн хүүхэд байх нь ээ?

"Мааааш сайн хүүхэд! Тийм болохоор ханхүү болж байгаа юм!"

Асгарах аадарт цохиулах ч ямар нэгэн хөдөлгөөн хийлгүй, намайг орхисон Жонгүгийн барааг тасартал харан зогсохдоо ийм нэгэн дурсамжаа саналаа.

Би Жонгүгийн дэргэдээс сайн хүнийг түлхэх гэж оролдсон, Жонгүгт тохирохооргүй муу хүн юм шиг санагдав.

Миний төсөөлөл дотор байдаг байсан ханхүү Жонгүгийн гүнж гэх гол дүр нь би биш 'тэр охин' байв.

[ Муу Гол Дүр ]      Donde viven las historias. Descúbrelo ahora