Кино эсвэл ном зохиол дээр муу дүрүүд үхэх эсвэл ямар нэг байдлаар сайхан сэтгэлт сайн дүр болж буйгаар дүрслэгдэх бол гол дүрүүд аз жаргалтайгаар хамтдаа амьдран сууж дуусдаг.
"Удаан уулзсангүй шүү."
"Тийм ээ. Амьдрал сайн уу?"
"Өө мэдээж сайн байлгүй яахав. Чиний амьдрал хэр байв даа? 'Тэр охин'-тойгоо гайгүй байгаа юу?"
"Миний амьдрал дажгүй ээ. Гэхдээ 'тэр охин'-оос салаад удаж байна шүү дээ."
"Өө уучлаарай мэдсэнгүй."
"Зүгээр дээ."
"Тэр үед хийсэн зүйлийг минь уучлаарай. Би тэр үед өөрийн ухаангүй дэндүү жоохон байж!"
"Би тэр үедээ л уучилсан байсан. Бас..."
Би түүний хэлэх үгсийг бараг л гадарлав.
"Би чамайг их санасан."
Хэдий би одоо хүмүүсийг киноны дүр мэт санаж сайн, муу, туслах гэж ялгадаг жоохон охин байхаа больсон ч нэг зүйлийг маш сайн мэдэж байв.
Муу дүрүүдэд боломж
байдаг. Учир нь хүн болгон л ядаж нэг удаа хэн нэгний амьдралд муу дүр болж үзсэн байдаг.Төгсөв.
YOU ARE READING
[ Муу Гол Дүр ]
Short Story> [ Бид бүгд л анх удаагаа амьдарч байгаа. Бидэнд мэдэхгүй зүйл олон бий. Мэдэхгүйнхээ хэрээр алддаг, алдсаныхаа хэрээр суралцдаг. Тасралтгүй суралцах үйл явц нь амьдрал болж байгаа юм. ] Cely - 2017.12.12. Highest ranking #6 in Short Story.