Жонгүг тэр охинд сэтгэлээ илчилсэн. Тэр охин ч Жонгүгт сайн байсан болохоор тэд одоо ид шатаж яваа хосууд болсон байх.
"Жонгүг аа, хоёулаа тоглох уу?"
"Дараа болоё."
"Жонгүг аа, би чамд энийг хийсэн ямар байна?"
"Уучлаарай завгүй байна."
"Жонгүг аа, надад хэлэх юм байна."
"Дараа болж болох уу?"
Чи түүнтэй үерхэж эхлэснээсээ хойш намайг тоохоо больсон.. Хэдий энэ амин хувиа хичээсэн бодол ч гэлээ... Жонгүг аа, шүдэнз шатах үеийг та хоёрын дүрэлзэх халуун хайр гэж бодоё.
Шүдэнз хэдий тааламжтай халуунаар төөнөн шатдаг ч... Төд удалгүй унтардаг юм. Шатсаны дараах муухай үнэр нь л их байна уу гэхээс дүрэлзэн асах дулаахан төөнөлт нь ор мөргүй алга болдог юм...
VOCÊ ESTÁ LENDO
[ Муу Гол Дүр ]
Conto> [ Бид бүгд л анх удаагаа амьдарч байгаа. Бидэнд мэдэхгүй зүйл олон бий. Мэдэхгүйнхээ хэрээр алддаг, алдсаныхаа хэрээр суралцдаг. Тасралтгүй суралцах үйл явц нь амьдрал болж байгаа юм. ] Cely - 2017.12.12. Highest ranking #6 in Short Story.