Ch 14: Миний мэддэг Сэүн мөн гэж үү?

3.1K 346 5
                                    

Ara's P.O.V.

"Үнэхээр ойлгомжгүй юм." хэмээн тэр хэлчихээд нааш ойртон уруулаа миний уруул дээр буулгалаа.

Тэр нүдээ аниад уруулаа хөдөлгөж эхлэв. Удаанаар зөөлнөөр түүний үнсэлт гүнзгийрч байгааг би мэдэрч байлаа. Би Сэүний үйлдэлээс болон бага зэрэг гайхаж орхив. Энэ хүн үнэхээр Сэүн мөн гэж үү?

Хэсэг хугацаанд би яахаа мэдэхгүй байсан ч удалгүй түүнийг эргүүлэн үнсэж байгаагаа ухаарлаа. Сэүний гар доошлон бэлхүүсээр минь ороон тэврэв. Тэр намайг өөрлүүгээ зөөлөн татахад би түүний шанааны ясыг оролдон гараа доошлуулсаар цээжин дээр нь авчирлаа.

Би Сэүнийг сайн үнсэлцэгч гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ намайг донтуулж байна. Тэр бол донтуулагч.

Энэ үнсэлтэнд ямар ч хэл оролцоогүй. Зүгээр л цэвэр ариун, зөөлөн хүсэл тэмүүлэлээр дүүрэн үнсэлт. Сэүн, чи юу гэж бодож байна? Энэ бүхэн хэтэрхий хурдан өрнөөд байх шиг.

Үнсэлт дууссаны дараа түрүүлж түлхсэн хүн нь би байлаа. Бид хоёул чимээгүй нэгнээ харна. Би Сэүнийг ширтэж тэр надруу харна. Миний нүд бүрэлдэж эхэлсэн ч би түүнийг ширтсээр байлаа.

Нулимс хацрыг минь даган урсахыг мэдэрлээ. Юу вэ? Би яагаад уйлаад байгаа юм?

"Намайг уучлаарай.." хэмээн Сэүн санаа зовонгуй хэлээд нулимсыг минь эрхий хуруугаараа арчилаа.

Тэр уучлалт гуйлаа гэж үү? Сэүн, чамд юу тохиолдоо вэ?

"Сэүн, чи надад сайн уу?" хэмээн гэнэт асуулаа.

Сэүн нэг алхам хойшлон нааш хараад "Ү-үгүй". Тэр эхэлж харцаа салган "Тэгж болохгүй." хэмээн хэллээ. "Үнэхээр ойлгомжгүй байна." хэмээн тэр утасны бүхээгний цонхоор харан хэллээ.

Юу ойлгомжгүй гэж? хэмээн би асуухыг хүссэн ч чимээгүй байхаар шийдлээ. Тэр угаасаа надад хариулахгүй байх.

-------------

Дараагийн өглөө би Чанёол убба дээр очихоор ганцаараа явлаа. Сэүн надтай яваагүй. Түүнийг аль хэдийн эмнэлэг дээр ирчихсэн гэдэгт итгэлтэй байна.

Гитараа барин Чанёол уббагийн өрөө лүү алхаж байтал өөдөөс минь Бэкхён убба гарч ирэв.

"Сайн уу, Ара." хэмээн Бэкхён убба инээмсэглэн мэндлэв.

"Надад сайхан мэдээ байна." хэмээн тэр нүдээрээ инээмсэглэн хэллээ.

"Юу юм?" хэмээн би гитараа тэврэн асуулаа.

Тэр дахин инээмсэглээд "Чанёол дээрдэж байгаа. Чамд баярлалаа."

Her Afterlife | osh -Complete-Where stories live. Discover now