Өөрийн хэтэрхий бодит зүүднээсээ сэрэхэд бие минь шархирч байлаа.
Эргэн тойрноо нүдээ гүйлгэн хараад би өөрийгөө өрөөндөө байгааг мэдлээ. Би яаж орж ирсэн юм бэ?
Би орноос босон ширээнийхээ хажууд байх толины өмнө очин зогслоо. Би өөрийн тусгалаа харлаа. Өөрийгөө толинд харсан даруйд уруул минь чичрээд эхэллээ. Би өөрийгөө хараад бараг л уйлж байлаа.
Миний бие бүхэлдээ өвдөж байна. Толгой өвдөж байна. Миний гар хугарсан байх бөгөөд мөрөн дээгүүр минь эмнэлэгийн боолт байх ажээ. Миний хүзүү... миний хүзүү хавдчихаж.
"Энэ зүүд биш байж." хэмээн би өөртөө хэллээ.
"Сэүн... Сэүн надад ийм зүйл хийсэн." хэмээн би Сэүний намайг бараг алах шахсан мөчийг толгойдоо бодон хэллээ.
"Ара." хэмээн хэн нэгэн дуудахад тольноос харцаа салган эргэн харлаа.
"Кёнсүү.."
Кёнсүү тавагтай зутан шөл мөн аягатай ус барьжээ мөн хэдэн эм харагдана. Тэр авчирсан зүйлсээ ширээн дээр тавьчихаад нааш ирэн мөрөн дээр минь гараа тавин "Ара, чи амрах хэрэгтэй. Зүгээр хэвт. За юу?" хэмээн тэр санаа зовингуй хэлээд намайг удаанаар орон дээр хэвтүүлээд хөнжилийг минь нөмрүүллээ. Дараа нь тэр орны минь хажуудах сандал дээр суулаа.
"Чи энд юу хийж байгаа юм? Сэүн хаана байна? Би түүнтэй уулзах хэрэгтэй байна." хэмээн хэлээд босох гэсэн ч Кёнсүү намайг зогсоолоо.
"Жунин бид хоёр үүрээр 3 цаг болж байхад ирээд Сэүн чамайг боомилж байхыг харсан. Жунин түүнийг нэг төрлийн эмээр тарьсан удалгүй Сэүн тайвширсан. Хэрвээ чи Сэүнд санаа зовж байгаа бол тэгэх шаардлагагүй. Чи өөртөө санаа зовсон чинь л дээр." хэмээн Кёнсүү бүхнийг тайлбарлалаа.
Кёнсүүгийн хэлэх үгсийг сонсох зуураа би уруулаа хазаж байлаа. Сэүн үнэхээр чөтгөр болоод хувирчихаж. Бидний дундах бүх зүйлс сайхан болж байхад яагаад ийм зүйл тохиолдоод байгаа юм бэ?
"Чи Сэүнийг хаана байгаа юм бол гэж бодож байгаа бол тэр өрөөндөө байгаа. Тэр хяналтанд байгаа. Сэүн зүгээр болно оо. Бүх зүйл хэвэндээ орно. Түүнд итгэ." хэмээн Кёнсүү хацрыг минь илэн хэллээ.
Би түүний хэлсэн зүйлд инээмсэглэн нэг гараа ашиглан түүнийг тэврээд "Баярлалаа, Кёнсүү."
"Одоо өглөөний цайгаа уу. Чи уух хэрэгтэй. Дараа нь энэ эмийг уугаарай. Тэгвэл чи хурдан тэнхрэнэ."
YOU ARE READING
Her Afterlife | osh -Complete-
FantasyHighest rank: #1 in Fantasy Пак Ара осолд орон шинэ төрхтэйгээр шинэ орчинд шинэ хүмүүсийн дунд шинэ амьдралаар сэрэв. Түүнийг чөтгөр аварсан. Тэр хуучин амьдралаа хүсэж байв. Тэр буцан хуучин амьдралдаа очих болов уу эсвэл чөтгөрт дурлан үлдэх бо...