"Тэр дурсамжнууд чамайг зовоогоод байгаа бол яагаад тэднийг мартаад шинээр дурсамж бүтээж болохгүй гэж?"
"Чиний зөв өө." хэмээн Сэүн бараг л шивнэх шахам хэлэв.
Сэүн надруу харсан чигтээ "Би чамтай хамт шинэ дурсамж бүтээж болох уу?" хэмээн асуулаа.
Түүний хэлсэн үгсийг сонссон даруйдаа эрүү минь салах шахав. Би түүний нүд рүү харахад ер бусын мэдрэмж мэдрэх шиг болов. Би юу гэж хэлэх ёстойгоо мэдэхгүй байна. Тэр үнэнээсээ яриад байна уу?
Хэсэг хугацааны дараа Сэүн дахин ам нээлээ. "Зүгээр дээ." хэмээн тэр бараг л шивнэх шахам хэлэв. Тэр дээш харан тэнгэрт гялалзах оддыг харан гунигтайхан инээмсэглээд "Би чамайг хүчлэхгүй." хэмээн хэлээд надруу яг л гэмгүй хурга шиг харц шидэх нь түүний энгийн төрхөөс хамаагүй өөр ажээ. Тэр дээш босоод "Дотогшоо орцгооё. Харанхуй болж байна." хэмээн хэлээд нааш гараа сунгахад нь би түүний гарнаас татан бослоо. Тэр гарнаас минь тавьж бид байшингийн зүг алхлаа.
-------------
Хэдийн өглөө болжээ.
"Алив ээ, Ара. Ариун цэврийн өрөөнөөс гар." хэмээн Кёнсүү орилох ажээ.
"Би хүсэхгүй байна аа. Би муухай харагдаж байна." хэмээн ариун цэврийн өрөөнд өөрийгөө түгжсэн чигтээ хашгирлаа. Жунин надад усны хувцас авчирсан байсан. Би ийм төрлийн усны хувцас өмсөж чадна гэж бодохгүй байна. Жунины авчирсан усны хувцсыг өмсүүлэхээр Кёнсүү намайг хүлээж байна.
Энэ муу хоёр новш. Ингэхэд тэд жинхэнээсээ ижил хүйстэн мөн гэж үү?
Би хашгирсны дараа ямар ч зүйл сонссонгүй. Кёнсүү явчихсан бололтой.
Хэдэн хормын дараа ариун цэврийн өрөөний хаалга чангаар дуугаран яг л цоожгүй байсан мэт онгойчихов. Кёнсүү үүнийг эвдчихсэнийг хараад би нүдээ томруулан харлаа. Кёнсүү цагаан богино ханцуйтай цамц болоод зуны шорт өмсчээ.
Кёнсүү юу ч болоогүй мэт инээмсэглээд "Чи сайхан харагдаж байна. Чи бүдүүн биш. Чи халуухан байна." хэмээн алга ташин хэллээ.
"Баярлалаа." хэмээн би цочирдсон чигтээ хэллээ.
Кёнсүү хаалгыг онгойлгочихлоо гэж үү? Тэр тэгж харагдахгүй л байна даа.
"Алив ээ, явж сэлцгээе." хэмээн Кёнсүү хэлээд намайг байшингаас чирч гарган далай руу явж авлаа.
Кёнсүү намайг өргөөд ус руу шидчихэв. Ийм өхөөрдөм залуугаас яаж ийм их хүч гардаг байна аа?
ESTÁS LEYENDO
Her Afterlife | osh -Complete-
FantasíaHighest rank: #1 in Fantasy Пак Ара осолд орон шинэ төрхтэйгээр шинэ орчинд шинэ хүмүүсийн дунд шинэ амьдралаар сэрэв. Түүнийг чөтгөр аварсан. Тэр хуучин амьдралаа хүсэж байв. Тэр буцан хуучин амьдралдаа очих болов уу эсвэл чөтгөрт дурлан үлдэх бо...