Ch 3: Шинэ амьдрал

5.1K 419 15
                                    

Ара нүдээ удаанаар нээн өөрийгөө танил бус газарт яг л хааны ор шиг том орон дээр хэвтэж буйгаа мэдэв. Тэр босч суун эргэн тойрноо харав.

Бүх зүйл түүний хувьд шинэ байв. Би хаана байна? хэмээн бодоод орноос босов.

Орны хажуудах том толины дэргэд очин өөрийнхөө тусгалыг харлаа. Тэрээр толь руу ойртон өөрийн шинэ тусгалаа харлаа. Тийм ээ, түүний шинэ тусгал.

Түүний арьс улам цайвар харагдаж байв. Түүний бор өнгийн нүд хар өнгөтэй болж түүний урт долгинтой шаргал үс нь шулуун хар үс болсон байлаа. Тэр өөрийгөө харан айх шиг болов. Хэдий бяцхан өөрчлөлтүүд байсан түүнд аймар санагдаж байсан юм.

Тэр өөрийгөө илүү ойроос харахдаа баруун чихнийхээ доор байх жижигхэн шивээсийг олж харав.

Тэрээр шивээсэн дээрх үсгийг уншин "OS?" хэмээн зөөлөн шивнэв. "Би хэзээ ийм шивээстэй болчихов?" хэмээн өөрөөсөө асуулаа. "Миний санаж байгаа зүйл бол Лухан намайг хуурснаас болж би осолд орсон" хэмээн өөртөө хэлээд нэг амьсгаа авав. "Би түүнтэй уулзаж ярилцах хэрэгтэй байна" хэмээн хэлээд том эзэнгүй байшингийн доод давхар луу гүйн буулаа.

Ослын дараа Ара зөвхөн Луханыг өөрийн найз болох Юнатай түүний хуурсныг санаж байв. Тэгээд л болоо. Тэр өөр юу ч санахгүй байв. Трэр өөрийн гэр бүл болоод найзуудынхаа тухай санасангүй.

Ара байшингаас гарахдаа өндөр хэн нэгнийг мөргөн тэнцвэрээ алдан өгзөгөөрөө газар уначихав. "АХХХ" хэмээн тэр ёолоод өвдөж буй өгзөгөө барив.

"Ара? Чи гадаа юу хийж байгаа юм? Чи дээд давхарт амарч байх ёстой" хэмээн өндөр залуу хэлээд түүнрүү гараа сунгав. Ара түүнээс барин дээш бослоо.

Ара өөрийн цагаан богино унтлаганы даашинз дээрх тоосыг гөвөөд урд нь зогсох танихгүй залуу хөмсөг зангидан харав. "Чи хэн юм? Миний нэрийг яаж мэдэж байгаа юм?"

"Өө тийм л дээ. Намайг уучлаарай. Намайг Ким Жунин гэдэг. Би бол Сэүний ах" хэмээн хэлээд инээмсэглэв.

"Сэүн гэнэ ээ? Ямар нь новш нь юм?"

"Чиний нөхөр. Чи санахгүй байна уу? Тэр чиний амийг хэд хэдэн удаа аварсан." хэмээн Жунин хэлэхэд Ара түүний хэлсэн зүйлд цочирдож орхив. Нээрээ юу? Нөхөр гэнэ ээ? Хөөх, энэ залуу ч худалч новш юм аа хэмээн Ара бодов.

"Сонс, Жунин.Надад найз залуу байгаа. Үгүй яахав. БАЙСАН. Бас би Сэүн гэж ямар новш нь болохыг мэдэхгүй. Би яаж түүнтэй гэрлэнэ гэж. Би бүх зүйлийг санахгүй байж магадгүй ч нэг зүйлд итгэлтэй байна. БИ ГЭРЛЭЭГҮЙ" гэж Ара хэлэхдээ сүүлийн хоёр үгээ чангаар хэлэв.

Her Afterlife | osh -Complete-Donde viven las historias. Descúbrelo ahora