Ch 20: "Хэрвээ би.."

2.8K 315 12
                                    

"Тэнд байна." хэмээн Жунин машины цонхны цаанаас хуруугаараа заалаа. Сэүн ганцаараа цэцэрлэгийн сандал дээр сууж байсан юм.

Сэүний намайг анх авчирч байсан цэцэрлэгт хүрээлэн байна.

"Би түүнтэй ярилцъя." хэмээн Жунинд санаа зовингуй хэлчихээд машинаас буун Сэүн рүү алхлаа.

Цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр ирчихээд машиндаа суух Жунин руу харахад тэр надруу явах гэж байгаагаа илтгэн толгой дохиход би ч мөн адил толгой дохичихоод Сэүн рүү анхаарлаа хандууллаа. Тэр ганцаараа сандал дээр суух бөгөөд би түүний хажууд суулаа.

"Сэүн?" хэмээн би түүний нэрийг дуудсан ч тэр ямар ч хариу хэлсэнгүй. Надруу харсан ч үгүй.

"Сэүн, гуйж байна. Бид ярилцаж болох уу? Өнгөрсөн удаад новш шиг аашилсанд намайг уучлаарай." гэж хэлчихээд санаа алдлаа. Түүнийг надруу харахыг хүлээсэн ч тэр харсангүй.

"Би сэтгэл хөдлөлдөө хэт автчихсан байсан юм."

Тэр надруу харсангүй. Тэр доош харсан чигтээ байлаа.

"Сэүн.." хэмээн би түүнийг дахин дуудлаа.

Хэдэн минутын дараа тэр аажуухан толгойгоо өргөлөө. Тэр үсээ зүүн тал руу нь гараараа самнаад над руу харлаа.

"Сэ-"

Түүнийг дуудах гэж байсан ч түүний хүйтэн хөлс шанааг нь даган урсахыг мөн нүдийг нь хараад гацаж орхилоо.. түүний нүд.. Түүний нүдний хүүхэн хараа нь хар өнгөөс улаан өнгө болон хувирч байсан бөгөөд намайг айлгахын зэрэгцээ санааг минь зовоож байлаа.

"Сэүн, чи зүгээр үү?" хэмээн асуугаад түүний духанд алгаараа хүрлээ.

"Би зүгээр ээ." хэмээн тэр сулхан хэлээд духнаасаа миний гарыг холдуулаад намайг тэвэрлээ. Түүнийг намайг тэврэх үед гэдсэнд минь эрвээхий нисэлдэхийг би мэдэрлээ.

"Хэзээ ч битгий яваарай." хэмээн тэр шивнэн хэллээ.

Би түүнийг эргүүлэн чангаар тэврэн "Намайг уучлаарай." гэж дахин хэллээ.

---------

Бид гэрлүүгээ явахаар боллоо. Сэүн үнэхээр сул харагдаж байв. Тэр яачихсан юм бэ?

"Сэүн, чи зүгээр үү?" хэмээн би түүний араас унтлаганы өрөөнд орон асуулаа.

"Чи их сул харагдаж байна" хэмээн би санаа зовнин асуулаа.

Би түүнийг хэсэгхэн хугацаанд л орхисон шүү дээ. Гэтэл тэр ийм болчих гэж.

"Би чамд зүгээр гэж хэлсэн шүү дээ. Зүгээр л ядраад байна." хэмээн тэр бага зэрэг ширүүхэн хэллээ.

Би түүнээс олон мянган асуулт асуумаар байсан ч чимээгүй байхаар шийдлээ. Тэр орон дээрээ хэвтэн хөнжилөөрөө өөрийгөө хучилаа.

Би анх удаа түүний өрөөнд байна. Би яг л онцгой нэгэн шиг мэдрээд байх юм. Яг л хэрэгтэй нэгэн шиг.

Тэр өөрийн хажуудах хоосон зайг гараараа тогшин дулаахнаар инээмсэглэв. Би зүгээр л түүнрүү хачин харлаа.

"Гуйж байна." хэмээн тэр хэлэхэд би нүдээ эргэлдүүлээд түүний хажууд хэвтлээ.

Би түүний өрөөний цэвэрхэн тааз руу харлаа.

"Энэ болоод байна." хэмээн тэр тааз руу харан шивнэн хэллээ.

Би таазнаас харцаа салган түүнрүү харахад тэр инээмсэглэлээ.

"Чи сая юу гэсэн бэ?."

Сэүн толгой сэгсрэн "Юу ч биш дээ." хэмээн хэллээ.

Би түүн рүү ширтсээр байлаа.

Тэр гараа хөдөлгөн миний толгой доогуур оруулан гараа надад дэрлүүлээд намайг цээжиндээ улам ойртуулаа.

"Сэүн, чи яасан юм бэ?" хэмээн түүний нүдрүү харан асуулаа.

Гэхдээ Сэүн миний асуултанд хариулсангүй.

"Би чамаас нэг зүйл асууж болох уу?" хэмээн тэр миний асуултыг үл тоон надаас асуулт асуулаа.

"Юу юм?"

"Хэрвээ би чиний хүсэхгүй эсвэл чиний төсөөлөөгүй зүйл болон хувирвал чи миний хажууд байх уу? Яг л одоогийнх шигээ минийхажууд байх уу?" хэмээн тэр чин сэтгэлээсээ асуув.

"Яагаад ингэж асуугаад байгаа юм?" хэмээн би хөмсөг зангидан асуулаа.

"Учир нь хэрвээ би нэг өдөр өөрчлөгдвөл чамайг миний дэргэд байгаасай гэж хүсч байна." хэмээн тэр хэлээд миний үсийг үнслээ.

"Чи миний хажууд байх уу?"

Би уруулаа хазан түүнрүү хараад "Мэдээж. Би амлаж байна." хэмээгээд чигчий хуруугаа гозойлголоо. Тэр намайг харан хөнгөхөн инээчихээд чигчий хуруунаас минь барин надад амлалаа. Тэр дахиад инээмсэглэв.

Би түүнрүү харсаар байлаа.

Яагаад Сэүн баяртай гэж хэлэх гээд байгаа юм шиг санагдаад байгаа юм бол? Яагаад тэр холдон одох гэж байгаа юм шиг мэдрэгдээд байгаа юм бол? Сэүн, юу болоод байгаа юм? Чи юу нуугаад байгаа юм?

"Ара, би чиний төлөө өөрчлөгдөхгүй байхыг хичээнэ ээ." хэмээн Сэүн шивнэн хэллээ.


A/N: Орчуулж байгаа өгүүллэгний маань цаад эх хувь нь богинохон байсан учир энэ хэсэг их богинохон болчихлоо. Орой дахиад нэг хэсэг оруулна аа. Таалагдсан бол сэтгэгдэлээ үлдээгээрэй. 1 сарын 21-ээс өмнө энэ өгүүллэгийг дуусгах болно оо. Баярлалаа.

Her Afterlife | osh -Complete-Where stories live. Discover now