Ара сургуулиасаа ганцаараа гарч явав. Тэр чихэвч зүүн поп хөгжим сонсон зам дагуу алхах бөгөөд энэ нь түүний Луханд урам хугарсан байдлыг давахад тусалж байв.
Ара зүгээр л алхсаар л байв. Эргэн тойрон дох зүйлсийг тэр тоосонгүй.
Хэдэн секундын дараа Араг хурдтай машин чиглэж эхлэв.
Тэр чихэвч зүүн эргэн тойронд юу болж байгааг тоохгүй хэвээр байв.
Машин ойртсоор... ойртсоор. Ара юу болоод байгааг мэдсэнгүй.
Гэнэтхэн хэн нэгэн танихгүй залуу түүний бэлхүүснээс барин гарнаас нь татан замаас холдуулав.
Харин өнөөх машин хажуугаар нь хурдтай өнгөрөв.
Ара том нүдлэн гайхан харав. Түүний зүрх хурдан цохилж байв. Гэхдээ танихгүй залуу түүнийг тэвэрсэнд биш харин машинд мөргүүлсэн бол үхэж болох байсан учираас. Тэр сандарч бас айсан байв.
Залуу Арагийн гарыг тавихад Ара түүнлүү харан "Аххх... Намайг аварсанд баярлалаа" хэмээн ичингүйрэн хэлээд түүний өмнө зогсох залууд бөхийв. Ара тэр залуу руу харахад түүнд энэ залуутай өмнө нь уулзаж байсан мэт мэдрэмж төрөв. Тэр их танил санагдаад байх юм.
Танихгүй залуу өндөр бас туранхай байв. Мөн тэр залуухан харагдаж байлаа. Түүний төрх нь хурц мөн хүйтэн байсан ч тэр царайлаг харагдаж байв. Тэр бага зэрэг цонхигор байсан ч гайхалтай харагдаж байв. Тэр яг л эмч нар эсвэл бизнес эрхлэгчид өмсдөг албаны хувцас өмссөн байлаа.
"Чи хүн ихтэй гудмаар явахдаа чихэвч зүүж болохгүй. Чи үхэж ч болно шүү дээ" хэмээн залуу хүйтэн хоолойгоор хэлэв.
"Ойлголоо. Би санаж явна аа" хэмээн Ара хариулав.
Залуу ямар ч хариу хэлэлгүй алхаад явав. Ара түүний нэрийг ч асууж чадсангүй. Учир нь тэр бага зэрэг аймар санагдаж байсан юм. "Баярлалаа" гэдэг үг хангалттай гэж бодож байна. гэж Ара бодов.
Ара яг л юу ч болоогүй юм шиг буцан тайван төрхөндөө оров.
Тэр залуу их танил харагдаад байх юм. Бид өмнө нь уулзаж байсан юм болов уу? Би өмнө нь түүнтэй уулзаж байсан гэдэгтээ итгэлтэй байна.
Ара гэртээ орж ирэхдээ өөр хүмүүсийн яриаг сонсов.
"Чанёол убба? Бэкхён убба? Та хоёр байна уу?" гэсээр гутлаа тайлан оров.
"Охин минь! Би чамайг маш их санасан" гэж 30 өнгөрсөн настай эмэгтэй ирэн Араг тэврэв.
ESTÁS LEYENDO
Her Afterlife | osh -Complete-
FantasíaHighest rank: #1 in Fantasy Пак Ара осолд орон шинэ төрхтэйгээр шинэ орчинд шинэ хүмүүсийн дунд шинэ амьдралаар сэрэв. Түүнийг чөтгөр аварсан. Тэр хуучин амьдралаа хүсэж байв. Тэр буцан хуучин амьдралдаа очих болов уу эсвэл чөтгөрт дурлан үлдэх бо...