Маргааш болж би дахин Сэүнтэй уулзсан ч тэр өчигдөрийн хэвээр байсан юм. Би түүнийг санаж байна... Хуучин Сэүнийг.
"Ара?" хэмээн Жүнмён эмч намайг дуудлаа.
"Яасан?"
"Юм бодоод л байна уу? Сэүнийг би өөр тариагаар тарьчихсан байгаа. Сэүн одоо юм идчихээд амарч байгаа. Тийм болохоор өрөө нь их цустай бас замбараагүй байгаа. Ойлгоно биз дээ?" хэмээн асуулаа.
"Тийм ээ.." хэмээн би чимээгүй хариуллаа. Би нэг хайрцаг барин гүнзгий амьсгаа аван зогсоно.
"Сэүнийг хувцсыг солиорой." хэмээн хэлээд надад цэвэрхэн хар ханцуйтай цамц өглөө. Тэр явахаасаа өмнө надруу хараад "Аан тийм. Чи мэдээ харсан биз дээ? Коллежийн оюутан хэрцгийгээр алуулсан тухай? Сонссон уу?" хэмээн асуулаа.
Би толгй дохилоо. Би Сэүнтэй болзож байхдаа харсан шүү дээ. Бидний сүүлчийн болзоо.
"Би үүний цаана Сэүн байж магадгүй гэж бодож байна. Тэр аль хэдийн чөтгөр болон хувирч байгаагаас хойш. Амьд байхын тулд түүнд түүхий шинэ мах хэрэгтэй." хэмээн тайлбарлалаа.
"Би ч гэсэн тэгж бодсон. Түүнд шалтгаан байсан шүү дээ."
Тэр надруу харан инээмсэглэчихээд "Юу ч болж байсан чамайг Сэүний хажууд байгаад би баяртай байна." хэмээн хэллээ.
"Учир нь би түүнд маш их хайртай шүү дээ."
"Сайхан юмаа. Би ингээд явъя даа."
"За."
Жүнмён эмч явсны дараа би дотогш ороход түүний хэлснээр өрөө эмх замбараагүй бас цустай байлаа. Хүйтэн шалан дээр үхсэн хурганууд байх ажээ.
Сэүний хоол гэж энийг ярьсан бололтой. Түүхий шинэ мах. Хүн эсвэл амьтан байх нь хамаагүй бололтой. Миний мэддэг Сэүн мөн гэж үү? Сэүн үнэхээр чөтгөр болчихож.
Сэүн нүдээ аньчихсан шалан дээр сууж байгааг харлаа. Түүний цагаан цамц болоод амны булан нь цусын толбо болсон байлаа. Би толгой сэгсрэн түүн дээр очлоо.
Би түүний өмнө өвдөглөн суугаад авч орж ирсэн хайрцган дотроос нойтон салфетка гаргаж ирэн түүний аман дээрх цусны толбыг арчлаа.
"Чи ч заваан идэх юм аа, У Сэүн." хэмээн өөртөө хэллээ.
Түүний нүүрийг арччихаад би Сэүний бохир цамцыг тайллаа. Өнөөдөр түүний гар болоод хөл нь ямар нэгэн гинж гавгүй байлаа.
ESTÁS LEYENDO
Her Afterlife | osh -Complete-
FantasíaHighest rank: #1 in Fantasy Пак Ара осолд орон шинэ төрхтэйгээр шинэ орчинд шинэ хүмүүсийн дунд шинэ амьдралаар сэрэв. Түүнийг чөтгөр аварсан. Тэр хуучин амьдралаа хүсэж байв. Тэр буцан хуучин амьдралдаа очих болов уу эсвэл чөтгөрт дурлан үлдэх бо...