Омелас бол аз жаргалын хот.
Энэ бол үлгэрийн орон. Хотын оршин суугчид үргэлж аз жаргалтай байдаг бас үгүй. Омеласд хаан гэж үгүй гэвч тэдэнд өөрсдийн гэсэн хууль, дүрэм журам бас нууц цагдаа байдаг байх гэхдээ энэ тийм ч чухал биш. Аз жаргал...аз жаргал хэрэгцээн дээр тогтдог харин Омеласын ирэгдийн хэрэгцээ юу вэ яг юундаа оршино вэ? Тэд аз жаргалтай харагдаж магадгүй гэхдээ тэд биднээс ч дутахгүй асуудал зовлонтой нүүр тулан амьдардаг. Омелас хотын үзэсгэлэнт барилгуудын доор нэгнийх нь зоорь эсвэл газар доор нэгэн бяцхан тор бий. Ганцхан хаалгатай цонхгүй хэтэрхий давчуу тэр өрөөнд нэгэн хүүхэд сууж байх аж. Эрэгтэй эмэгтэй аль нь ч байж магадгүй. Хөөрхийлөлтөй бас өрөвдөлтэй жаал юм гэнэ. Торны хаалга цаг ямагт цоожтой байх хэдий ч заримдаа өрөөний хаалга онгойж, нарны гэрэл торыг гийгүүлэхэд тэнд хүмүүс зогсч байгаа нь үзэгдэнэ. Турж эцсэн хүүхэд өршөөл гуйн орилох боловч хэн ч түүнд үл туслана. Хотын бүх иргэд, Омеласын оршин суугчид бүгд түүнийг тэнд байгаа гэдгийг мэддэг. Тэдний зарим нь түүнийг үзэх гэж ирнэ, зарим нь зүгээр л мэднэ. Тэд түүнийг тэнд байх ёстойг мэднэ.Тэдний зарим нь яагаад гэдгийг нь ойлгож ухаардаг, зарим нь үгүй, гэхдээ тэд бүгд тэдний аз жаргал, тэдний гоо үзэсгэлэнт хот, нөхөрлөлийн бат сэтгэл, хүүхдүүдийн эрүүл мэнд, эрдэмтдийн мэргэн ухаан,тэдний үйлдвэрчний ур чадвар, ургацынх нь элбэг дэлбэг байдал, тэдний найрсаг зан араншин гээд бүхийл зүйлс нь юундээр оршин буйг, юуний хүчинд тогтнон байгааг мэддэг. Тэд мэддэг Омеласын бүх аз жаргал тэр хүүхдийн жигшүүрт зовлон зүдгүүрээс бүрэн хамаарна. Түүнийг тэнд хичнээн удсаныг хэн ч мэдэхгүй. Магадгүй түүний тарчлаан олон зуун жил үргэлжилсэн байх гэвч тэрээр энэ зовлонгоосоо салахгүй хэзээч ангижрахгүй байх тавилантай аж. Тэрээр нас биед хүрээд үхэж дахин дахин эргэн төрж буцан амьлаад эргэн эргэн тэр зовлонг амтлаж буцаад л үрэгдэж эргээд мэндлэнэ.
Энэ нь ихэвчлэн хүүхдүүдэд найм, арван хоёртой байх үед нь тайлбарлагддаг. Тэднийг ойлгох чадвартай болсон гэж үздэг учраас. Хүүхдийг харахаар ирсэн хүмүүсийн ихэнх нь залуу багачуул байна. Харин насанд хүрэгчид хүүхдүүдийг харгалзан ирдэг. Тэд энэ талаар тайлбарлав. Эдгээр залуу үзэгчид байнга цочирдож, өвддөг. Хүүхдийн харагдах байдал зүрхийг нь зүсч хэдэн мянган хэсэгт тасчин хаяна гэвч тэд өөрсдийгөө түүнээс дээр гэж үзэн жигшүүрийг мэдэрдэг. Тэд учир шалтгаан, бүх тайлбарыг үл тоомсорлон өөрсдийгөө доромжилсон, басамжилсан байдалтай нэг нэгэнрүүгээ харцгаадаг. Тэд хүүхдэд зориулж ямар нэг зүйл хийхийг хүсэвч тэд юу ч хийж чадахгүй. Хэрвээ тэд хүүхдийг нарны гэрэл рүү харанхуйгаас аваачсан бол. Хэрэв түүнийг цэвэрлэж, хооллож, тайтгаруулсан бол энэ нь сайн зүйл болно. Гэхдээ хэрэв тэгвэл тун удалгүй бүх аз жаргал , гоо үзэсгэлэн, Омеласын бүхий л баяр баясгалан нь гандаж устгагдах болно. Эдгээр нь нэр томъёо юм. Амьдралын бүхий л сайн сайхан ба ач ивээлийг солилцох нэг төрлийн томьё амьдарлын тойрог байх.
ESTÁS LEYENDO
Damn Omelas - Хараал идсэн Омелаc /ДУССАН/
RomanceБүсгүй :чи намайг аврах юм уу? Би маргааш гэхэд үхчихнэ шүүдээ Залуу:мэдээж би чамайг аврах болно би чамайг эндээс чөлөөлөх болно за юу? Амлаж байна би заавал чамайг чөлөөлөнө тэгээд 2 лаа хамтдаа эндээс зугтах болно Бүсгүй: хаашаа? Залуу:хаашаач ха...