Омеласын Зовлон

122 22 5
                                    


       Жимин Пэпис хоёр хоол хийж идчихээд орон дээр тааз ширтэн хэвтэж байлаа. Жимин гэртээ ирээд Пэписээс болсон бүхнийг олж сонсжээ. Тэд унтаагүй энэ бол бяцхан үл ойлголцол байсан харин тэднийг унтсан гэж бодож гарч зугтсаныг нь Пэпис үнэхээр их шоолов. Жимин ч бас өөрийгөө шоолмоор байсан ч Тэхёнтой үүнээс болж муудсан гэж бодхоос инээд нь өөрийн эрхгүй цаашаагаа орчихсон байтал Пэпис түүнийг эцэс төгсгөлгүй өдөж инээлгэж эхэлжээ. Пэпис үнэхээр сайн ярилцагч байлаа. Түүнтэй юу ч ярисан яриа үнэхээр сонирхолтой болж, инээд баяслаар дүүрдэг байв. Жиминд хайрынхаа төлөө хөөцөлдөж цөхөрсөн амьдралд нь Пэпис гарч ирсэнд баярлаж эхлэв. Тэхёноос болж сэтгэл дотроо тамлагдаж байсан түүнийг Пэпис жаахан ч гэсэн хөгжөөж чадаж байлаа.

Жимин: одоо болноо Пэпис би дахиж инээж чадахгүй нь гэсээр гэдсээ барин инээх аж.

Пэпис: би чамд хамгийн хөгжилтэй хэсгийг  нь ярьж өгөөгүй байна шүү дээ

Жимин: хэрэггүй ээ болно хэмээн инээдээ хянах гэж оролдон гүнзгий амьсгаа авч байв.

Пэпис: за яахав дараа ярьж өгье

Жимин: чи үнэхээр хөгжилтэй юм аа

Пэпис: мэднээ

Жимин: ингэхэд чи хаанаас ирсэн юм бэ?Сэхи чамайг аялагч гэж хэлж байсан би өмнө нь аялагч хүнтэй таарч байгаагүй.

Пэпис: чи одоо л намайг сонирхож  эхэлж байх шив гэхдээ би хүсэхгүй байна энэ талаар яримааргүй байна.

Жимин:яагаад?

Пэпис: зүгээр л мартчих

Жимин: чи хэзээ манайхаас явах юм?

Пэпис: гайхалтай одоо чи намайг хөөж байгаа юм уу?

Жимин: би сайн танихгүй хүнтэйгээ нэг гэрт байгаад байж болохгүй биздээ?

Пэпис: ямар  хэрцгий юм бэ? надад өөр очих газар байхгүй

Жимин: чиний л асуудал хэмээн мөрөө хавчив.

Пэпис: за яахав тэгвэл би өөрийнхөө талаар ярья харин чи ч бас ярина шүү би ч бас асуух болно тэгээд зөвхөн үнэнийг сонсмоор байгаа гэдгээ хэлчихье.

Жимин: за

Пэпис: би энэ газарт харьяалагдадгүй нэгэн

Жимин: чи ханаас ирсэн юм бэ?

Пэпис:өөр ертөнцөөс

Жимин: тэндхийн иргэд бүгд чам шиг уу?

Damn Omelas - Хараал идсэн Омелаc /ДУССАН/Opowieści tętniące życiem. Odkryj je teraz