ТӨСӨӨЛӨӨГҮЙ ХАРИУЛТ

541 41 7
                                    

Түүний инээмсэглэл үзэсгэлэнтэй хараад л хараад л баймаар. Заримдаа би түүнрүү ширтэж байгаад баригдчихдаг гэхдээ тэр намайг өөрлүү нь харж байгааг мэдээд улам их инээдэг тэр намайг галзууруулж байна. Би түүнд хайртай.

Хэн нэгэн хүүхдийн орилох чимээ хотын гудамжаар чих дүжирэм цурайтна.

- Ахаа ахаа битгий үхээчдээ ...туслаарай туслаарай хэн нэгэн түүнийг авраачдээ гуйж байна.

Толгойноос нь цус садрах эр тэр жаал хүү шиг өөрийнхөө амь насны төлөө тэгж их тэмцэхгүй байгаа бололтой харц нь тогтуун амаглана гагцхүү түүнд ямар нэгэн зүйлийг хэлэх гэж ам нь ангалзана.

- Намайг сонс би чамд хэлэх хэрэгтэй надад амла...

Хүү түүнд ойртoход тэрээр түүний толгойг улам өөртөө наалаа.

- Чи бол онцгой нэгэн мэднэ биздээ? Чи үргэлж бусдаас өөр байх болно... хэн гэдгээ олж мэд тэгээд энэ хаарал идсэн ертөнцөд цэг тавиарай бас ..бас надад нэг зүйлийг амлаач гуйж байна. Энэ миний эцсийн хүсэл. Надад дүүг минь хамгаална гэж амла түүнийг хамгааларай. Хэрвээ тэгж чадвал бид тэнцэх болно за юу? Амлаж байна уу? Надад амлаач гуйж байна...

# # #

Жимин: Хөөе?! хөөе чи яачихваа?

Тэхён: Айн? аан ... би юм бодоод л

Тэхён хуучин дурсамжаасаа салах гэсэн мэт толгойгоо сэгсэрлээ.

Жимин: Хүн юм асууж байхад чимээгүй болчих юм. Ядаргаатай гэдэг нь чи яг манай аав шиг санагдчихлаа. Би зөвхөн хөгшин хүмүүс тэгдэг гэж бодсон.

Тэхён: Чи юу асуулаа?

Жимин: Яагаад дандаа түүнийг хамгаалж байдаг юм?

Тэхён: Миний дүү юм чинь.

Жимин: Тийм байх нь ээ. Атаархмаар юм. Надад ах дүү аль нь ч байхгүй шүү дээ

Тэхён: Юундаа атаархсан юм? Санаа зоволтгүй ээ би чамайг ч бас хамгаална гээд Жиминрүү нүдээрээ ирмэн инээхэд тэрээр нүүрээ үрчийлгэн ярвайх ажээ.

Жимин: Юу вэ ? надад тийм зүйл хэрэггүй би чинь эрэгтэй өөрийгөө хамгаална.

Тэхён инээн түүнийг нудархад

Жимин: Гэхдээ чи яагаад намайг хамгаалах юм?Би дүү чинь биш шүү дээ хэмээн асуулаа.

Тэхён: Яагаад гэвэл та 2 миний хүмүүс юм чинь гэж хэлээд нухацтай царай гаргахад тэд хоёул инээлдэн байсан ч

Damn Omelas - Хараал идсэн Омелаc /ДУССАН/Dove le storie prendono vita. Scoprilo ora