One More Step to THE END

116 23 14
                                    

   Галт тэрэг Омелас хотыг чиглэн ирэв. Уртын урт замыг туулсны эцэст зогсож галт тэрэгнээс нэгэн эр бууж ирэн цээж дүүрэн амьсгал авч Омеласын агаарыг уушгиараа дүүргэв.

"Хараал идсэн газар ч гэсэн.. Саначхаж энэ газрыг үзэн яддаг, сансан бололтой..

Түүний очих газар ганцхан.. зорьж ирсэн газар цорын ган. Залуу өөртөө итгэлтэйгээр Омелас хотын гудамжаар алхаж явахдаа эгшиглэнт хөгжмийн аялгуунд өөрийн эрхгүй татагдан дуу гарах зүгрүү толгойгоо эргүүлээд лимбээр сурамгай гээгч нь тоглох жаал хүүг олж харав.

"Харж байгаагүй хүүхэд байх чинь авьяслаг хүү байна шүү. Ямар сайхан аялгуу вэ? Завтай байсан бол хэсэг саатахсан гэвч тэгж чадахгүй нь ..ямар их санасан билээ дээ..

Жимин ийн бодоод түргэн, түргэн алхсаар Тэхёны гэрийн урд ирэн зогссон байв.

Хонхыг нь дарах гэж гараа сунгах үед зүрх нь хүчтэй цохилон сандарч байлаа.

Түлхүүр шажигнах чимээ гарч хэн нэгэн хаалгыг түлхэхэд Жиминий зүрх улам хүчтэй булгилан цохилов.

: Хэн бэ?

Жиминий урд огтоос үл таних нэгэн эмэгтэй зогсох ажээ.

Жимин: Тэхёных мөн үү?

: ноён Ким гадуур байгаа тул та дараа ирж уулзана уу.

Жимин: С.Сэхи Сэхи ...би хатагтай Кимтэй уулзаж болох уу?

: Хэн уулзахаар ирлээ гэж хэлүүлэх вэ?

Жимин: Жимин..бишээ ах нь ирлээ гээд хэлчих.

Хаалга хаагдан үл таних бүсгүй явсны дараа Жимин санаа алдав.
Зүрх нь хүчтэй цохилхоо больжээ. Тэхёныг байхгүй гэдгийг дуулаад багахан гонсойсон ч удаан уулзаагүй дүүдээ урвагар харагдахыг хүссэнгүй бие цэхлэн зогсоод инээмсэглэхийг оролдон байтал хаалга савагдан онгойж бяцхан бүсгүй гүйж гарч ирээд Жиминийг тэврэн авлаа.

Сэхи: ахааа

Жимин инээд алдан

- Сайн сууж байсан уу? Сэхи ах нь ирчихлээ би ирчихлээ

Сэхи: Өөдгүй амьтан! Ганц ч захидал бичсэнгүй шүү би шуудангийхаа хайрцгийг манж хондог байлаа. Гэвч та ганцыг ч бичээгүй, өөдгүй амьтан өөдгүй ах намайг бодож болсонгүй юу? Мэдрэмжгүй гэдэг нь

Жимин: Мэдэж байнаа мэднэ. Намайг уучлаарай гэхдээ одоо би ирчихлээ шүү дээ би энд байна

Damn Omelas - Хараал идсэн Омелаc /ДУССАН/Où les histoires vivent. Découvrez maintenant