Ингээд л гүйцээ.
Би бүхнийг санаж эхэлсэн эхний мөчдөө энэ ертөнцийн үнэн төрхийг харсан юм. Залуус бүлээн цустай амьд хүмүүс байснаа, даруй зэвхий даасан царайтай, хүйтэн биетэй амьд хүүрнүүд шиг харагдаж эхэлсэн. Хэдий энэ үнэхээр аймшигтай харагдаж байсан ч айх гэхээс илүү тэднийг өрөвдөх сэтгэл надад төрж байсан юм.
Эргэн тойрон минь ч тансаг харш биш, эвдэрч сүйдсэн балгас байж..Гэнэт газар хөдлөв үү гэлтэй хүчтэй доргиж, хананд байсан номнууд газраар таран унаад хөл толгой нь мэдэгдэхгүй замбараагүй байдал үүсэв.
-Энд юу болоод байна аа?
-Тэр чамайг бүхнийг санасныг мэдчихэж. Тэр бүгдийг мэдчихлээ.. хэмээн Юнги сандарсан байдалтай хэлэв.
-Одоо яах вэ?
-Юу ч болсон бид чамайг заавал хамгаална. Түүнийг аль чадахаараа саатуулж байх болохоор эндээс хурдан гараарай! хэмээн Тэхён надад анхааруулан хэлэв.
Түүнийг ингэж хэлээд хаалгыг дэлгэхэд Намжүүн миний гараас шүүрэн үүд рүү хурдаллаа. Тэд бүгд намайг гарсны дараа ардаас хурдан хурдан гарч ирж байв. Хамгийн сүүлд Жимин бүх номнуудыг шүүрэн аваад гарч ирэн хаалгыг хаалаа.
Харш одоо ч нурахад бэлэн доргиж байв.
Намжүүн намайг шатаар чирэн хурдалсаар байх бөгөөд байсхийгээд л шат энд тэндээ нуран цөмрөхөд намайг унагаахгүй гэсэндээ гар дээрээ нэг өргөн, буулгаж явсаар бид нэг давхарт ирлээ. Харшаар нэг чих дөжрөөм аймшигт чимээ гарах бөгөөд үнэхээр аймшигтай нөхцөл байдал үүсээд байв."Болгоомжтой!"
Үүдний танхимын гэрлэн бүрхүүл дээрээс нуран унахад Намжүүн намайг татан холдууллаа. Тэгээд зүгээр эсэхийг минь шалган харахын хажуугаар,
-Чи зүгээр үү?
Би тийм хэмээн толгой дохино.
Тэгтэл би Намжүүн, Жимин хоёр л бууж ирснийг анзаарлаа. Бусад нь бүгд дээр үлдсэн бололтой. Жимин тэвэрч явсан номнуудаа бүгдэнг нь надад өгөөд,
-Биднийг битгий мартаарай, гуйя! хэмээн толгойг минь илж,
-ЖэА, миний бяцхан дүү.. хэмээн духыг минь үнэрлэчхээд буцаад хар хурдаараа өгслөө.
Тэвэр дүүрэн номтой намайг Намжүүн хаалганд хүргэж өгөн нээгээд,
-Сонс! Эндээс төөрдөг ханыг олж чадна тийм үү? Эндээс даруй гараад байдаг чадлаараа тийшээ гүйгээрэй! Юу ч болсон хамаагүй, замд чинь ямар ч саад учирсан, эргэж харалгүй гүйгээд байгаарай. Эргэж харж яасан ч болохгүй шүү! Төөрдөг ханан дунд ороод эргэлзэх зүйлгүйгээр урагшлаад л байх ёстой шүү! Ойлгов уу! Битгий зогс, битгий эргэж хар! Бид бүх хүчээрээ түүнийг хорьж байх болохоор битгий санаа зов. Май.. гээд гарт минь бариултай жижиг толь, асаагуур хоёр атгуулан,
YOU ARE READING
Unknown world(Completed)
Misterio / SuspensoЦаг нь ирэхэд би түүний төлөө үхлийг сөрөн зогсох тийм агуу хүчтэй.