Та нар Алиса гайхамшгийн оронд хэрхэн очдог талаар мэдэх байх. Эхлээд тэр хүзүүгээ хугалж болмоор туулайн нүх рүү унаад Гайхамшгийн оронд ирдэг. Харин хоёр дахь удаагаа толинд туссан өөрийн тусгалаа ашиглаад түүгээр дамжин Гайхамшгийн оронд дахин нэвтэрдэг.
Аль аль нь л төсөөлөхийн аргагүй байдлаар өөр ертөнцөд очих үүд байсан. Харин Гайхамшгийн орноос буцахдаа хэрхэн гарах гарц олсон нь хэзээд эргэлзээтэй. Гайхамшгийн оронд болсон бүхэн тэр чигтээ зүүд мэтээр эхний удаад буцсан. Гэвч ийм гарц, ийм төгсгөл байж болох уу?Мэдээж Гайхамшгийн орон хэзээ ч зүүд байгаагүй. Тэр бол бодит ертөнц. Яаж бодит ертөнцөөс зүүдний тусламжтай сэрнэ гэж. Энэ бол байж боломгүй хэрэг. Тиймээс би үргэлж итгэдэг, Алиса хэзээ ч Гайхамшгийн орноос яваагүй юм. Тэр дахин Гайхамшгийн оронд иртлээ бодит ертөнцийг зүүдэлсэн хэрэг...
Гэтэл яасан билээ? Хоёр дахь удаа Алиса толиор дамжин нэвтэрсэн байхаа? Толь бол ердөө түүнийг зүүднээс нь сэрээх тэр агшин байж. Толины тусгал хэзээд байгаа зүйлийг хуулбарласан зураглал байдаг. Алиса өөрийнхөө бүтээсэн бодит ертөнцийн толиндоо гацчихсан байж байгаад сэрэх үедээ толины жинхэнэ тал буюу биет талд гарч ирсэн гэсэн үг.
Толь бол ердөө л бидний тусгалыг харуулах шид. Гэвч хэзээ ч толинд туссан чиний дүрс чи болохгүй. Тэр чамтай адилхан харагддаг ч тэр чи гэсэн үг биш. Тэр чиний хийсэн зүйлсийг яг адил хийдэг ч чамтай адил амьд биш, тэр бодож сэтгэхгүй, түүнд зүрх сэтгэл байхгүй, тэр ердөө л чиний хуулбар..
Гэхдээ яг л Алиса толинд хүртлээ түүний цаадахыг мэдэхгүй байсан шиг, өөр хэн нэгэн, ЖэА, та, би ердөө тусгал бол яах вэ? Миний толинд тусах тэр тусгал миний тусгал биш харин жинхэнэ би бол яах вэ? Санаж байгаа бүхэн чинь толинд түгжигдсэн зүүд бол, түүнээс хэзээ нэг өдөр сэрэх болов уу..
Толь бол хаалга..Өглөө сэрэхдээ би урьд өмнөхөөсөө сульдсан байдалтай орноос өндийлөө.
Тэр орой Жин тийм байдалтай байгааг хараад би зүгээр өнгөрөөж чадсангүй. Тиймээс хэд хоногийн турш би оройн хоолны дараа түүн дээр очоод өөрийгөө зовоохыг нь болиулах гэж хамт байдаг болсон юм.
Хоёр давхрын өөрийн өрөөнд биш, Жиний өрөөнд өглөөг угтдаг болсноос хойш миний бие сульдаж байгаа, өдөр өдрөөр.. Яагаад ингээд байгааг мэдэхгүй ч, энэ магадгүй Жинтэй холбоотой байх. Эндхийн ер нь бүх юм түүнтэй холбоотой гэдгийг би анзаарсан. Тиймдээ ч учрыг нь олохыг оролдож байлаа.Тэр өглөөд үргэлж байхгүй байдаг. Тэр үед нь би өрөөг нь шинжин, нэгжиж үздэг. Гэвч харамсалтай нь түүний өрөөнд юу ч байдаггүй.

YOU ARE READING
Unknown world(Completed)
Misteri / ThrillerЦаг нь ирэхэд би түүний төлөө үхлийг сөрөн зогсох тийм агуу хүчтэй.