Requiem

474 57 4
                                    


Хэд хоногийг өөртөө энэ газарт ямар ч ер бусын зүйл байхгүй гэж итгүүлэхэд зарцуулж, юу ч бодож саналгүйгээр энгийн байхыг хичээлээ. Үүнийг минь ойлгосон уу яасан, байгаль дэлхий хийгээд энэ харш ч мөн адил нам гүм байлаа.
Жин өдөр бүр над дээр ирж, бид хоёр хамт цайлангаа элдвийг хүүрнэн, өдөр хоногууд тэгэс ингэсхээд өнгөрч байв.
Миний тооцоолсноор би энд бараг сар болсон байх. Энэ хугацаанд Жинээс бусад ноёд өрөөнөөсөө цухуйсангүй, оройн хоолон дээр үе үе таарна.
Саяхнаас гадаа тэнгэр цэлмэх болсон. Нарны туяа ийм хурц тод гэдгийг мартах шахаж. Энэ газар нар үзэх хувь зохиол аятай.



Нэгэн бороотой өглөө.

Би учир битүүлэг зүүднээсээ сэрэн урьдын адилаар түүнийгээ эргэцүүлэн хэвтэж байлаа. Өглөөний есөн цаг болон хөхөөтэй цаг дуугарахад (Жин хэд хоногийн өмнө надад өгсөн юм) өндийн босоод цочсондоо хашгирч орхилоо. Орны минь хөлд эрүүгээ тулан бүлтэлзэх Тэхёныг хараад тэр.
Тэр яг л жаахан хүүхэд шиг гэнэхэн харцаар над руу ширтэнэ.

-Н-ноёнтоон, та энд юу хийж байгаа юм? Хэзээнээс энд байсан юм?

-Хагас цагийн турш энд байсан байх.. гээд эрүүгээ тогших нь эгдүүтэй.

-Юу хийж байгаа юм?

-Харин л дээ, зүгээр л энүүгээр сэлгүүцэж байгаад ороод ирсэн юм. Надаас айчихсан уу? гээд малийв. Би орноосоо босох зуураа,

-Үгүй дээ, бага зэрэг гайхаад.. Танд өөр шалтгаан байхгүй бол одоо өрөөнөөс минь гарна уу!

-Ойлголоо.. Баяртай! Бас өглөөний мэнд! Аа тийм чи унтаж байх даа их яраглаад, зовоод байх шиг байсан. Зүгээр гэж найдъя.. гэж хэлээд босоод явчихав.

"Зүүдэлснээсээ болж л тэр байх.."



Аан тийм. Гадаа гарахаар цонхны доор саравч бүхий жижигхэн цайны ширээ, савлууран сандалтай болсон. Бас л Жиний хийсэн зүйл. Намайг гадаа гармаар байвал холдож явалгүй энд сууг гэсэндээ ийм хөөрхөн зүйл засаж өгсөн юм.
Удах тусмаа би түүний энэ эелдэг занд дасаж, хийж байгаа үйлдлүүд нь зүгээр л хүндэтгэлтэй сайхан санагдах болсон билээ.



Жин бид хоёр уг саравчиндаа суун нарлана.

-Гадаа улам сайхан болсон байна. Одоо ч гадаа л байгаад баймаар болж дээ.

-Мм. Өмнө нь гадна тийм таагүй байдаг байсан гэж үү?

-Тийм ээ. Тэгээд л бид гардаггүй байсан. Харшид.. хүйтэн ханануудын дунд.. уйтгартай, нэг л хэвийн амьдрал.. Тэд ийм сайхан байхад гарч ирэхгүй юм байх даа.

Unknown world(Completed)Where stories live. Discover now