Тиймээ, эндхийн ер бусын нууцуудыг мэдэх тусам миний нүд нээгдэх шиг л болсон юм.Толины тусгалын аймшигт үнэнийг би тэр даруй ухаарсан юм. "Харсан бүхэндээ итгэх хэрэггүй" гэсэн Жонгүгийн үгийг санаад нэг зүйлийг бодож оллоо." Хэрвээ эргэн тойронд минь байгаа бүхэн зүгээр л хий хоосон зүйл байвал яах вэ? Энэ бүхнийг би л ингэж хардаг бол яахав? Хусог намайг юу ч мэдэхгүй гэсэн, юу ч мэдэрдэггүй гэсэн. Тэдний хувьд бүх зүйл толин доторх шиг, миний одоо харж байгаа шиг минь байхыг үгүйсгэхгүй.."
Эхэндээ би толин доторхоос айж ширвэн, өөрийгөө хий юм харж байна гэж бодсон ч, эрүүл ухаанаар бодоод үзвэл, бүх зүйл толин доторхыг бодит гэж хэлээд байх шиг. Гэвч яаж? Ийм юм боломжтой юу?
Би юу ч санадаггүй. Гэнэтхэн л үл таних газарт сэрж, огт танихгүй хүмүүстэй анх удаа таартал тэд намайг мэддэг байсан. Харин би юу ч санахгүй хэвээр.. Итгэмээргүй зүйлс ар араасаа тохиолдсоор байсан ч өөрийгөө галзуурсан мэтээр бодохгүйн тулд бүгдийг тоолгүй өнгөрөөж өнөөг хүрлээ. Гэвч одоо энэ чигээрээ байгаад байж болохгүй болжээ. Гаднаа хэтэрхий эелдэг сайн хэрнээ дотроо юу нуугаад байгааг нь мэдэхийн аргагүй Жин, гаднаа дүр эсгэдэггүй, аймшигтай юм шиг хэрнээ хамаагүй эрүүл ухаантай бусад залуус, тэгээд би. Бидний дунд ямар нэгэн юм байна, харин тэр нь яг юу юм бэ..
"Чаг, чаг, чаг.."
Чихний үзүүрт цагийн зүү ийнхүү дуугарч байснаа нэг л мэдэхэд дахиж дуугарахаа байжээ. Секундын зүү дахиж урагшилсангүй. Унжих дүүжин ч гэсэн ахиж хөдөлсөнгүй.
Энэ удаад би итгэлтэй боллоо. Цаг эвдэрсэн юм биш, өөрөө аяндаа зогсчихсон хэрэг. Цаг хугацаа үдийг заасан чигтэй хөлдөж орхив. Секунд, минут, цагийн зүү бүгд арван хоёр дээр давхцсан нь энэ.
Би гүнзгий амьсгал аваад өрөөнөөс гарлаа. Урьдын би энэ бүхэнд гайхаж цочирдох байсан. Гэвч одоо тэгэж байх цаг алга.Өнөөх миний урж дуусгадаг хуудсан календар яг нөгөө байрандаа, яг тэр үед байсан шиг 6 дугаар сарын 25 хэвээр байлаа. Нэг ч хуудсыг нь ураагүй, зузаан хэвээрээ.
Би нүднийхээ булангаар календарыг харчихаад хажуугаар нь юу ч болоогүй мэт зөрөн өнгөрөв.
Хэрвээ энэ бүхэн жинхэнэ биш юм бол надад гайхаад байх юм алга. Нэг юмыг л мэдэж байна. Энэ хуурамч ертөнцөд хангалттай удаан байлаа.Тэгээд шатаар буугаад гадагш зүглэв. Хаалгаар гарах үед өнөөх сайхан цаг агаар хормын төдийд бүгчим, манантай болоод ирэв. Яг л анх ирж байсан шиг.
YOU ARE READING
Unknown world(Completed)
Misteri / ThrillerЦаг нь ирэхэд би түүний төлөө үхлийг сөрөн зогсох тийм агуу хүчтэй.