The day 25th of June

466 53 9
                                    


     "Удаан хугацаанд ингэж хооллосонгүй, сайхан оройн зоог байлаа, Жин!"
Тавагтай хоолоо жижиглэн амандаа хийх зуураа Намжүүн ингэж хэлнэ.
-Тийм шүү, баяр болж байгаа юм шиг санагдлаа. Бас энэ дарс.. гээд Жимин жүнзтэйгээ шимэх зуураа хэлнэ. Хусог мөн хундагтайгаа цалгиулангаа,
-Хамгийн шилдэг сонголт. Энэ сайхан эдийг задлана гэж огт бодсонгүй шүү.
-Өнөөдрийн оройн зоогт яг тохирно гэж бодож байна. Баярлам үйл явдал болж байна шүү дээ. Тийм биз, ЖэА? гээд Жин над руу харан хундгаа өргөлөө. Би бага зэрэг эргэлзэсхийн инээмсгэлээд,
-Тэр.. Таныг тэгэж бодож байвал.. гээд мөн хундгаа өргөлөө.

-..Сонирхолтой юм болж байх шив дээ... хэмээн хэн нэгэн энэ яриаг таслан дуулдах төдий хэлсэн нь Тэхён байв. Тэрний байгаа байдал нь харваас дурамжхан байгаа нь илт.
-Дургүйцэхгүй бол, би ингээд бослоо. Сайхан хооллолоо, баярлалаа Жин. Хатагтай, таныг дургүйцэхгүй бол.. гээд ёсорхуу хэлээд босон явав.
-Би ч мөн адил. Сайхан амраарай, ЖэА.. гээд Намжүүн Тэхёнтай адил явж одлоо.

Оройн хоол амттай байсан ч энэ орой уур амьсгал дэндүү муу байлаа. Тэгээд бүгд л босон явцгааж байв. Би ч мөн үлдэхийг хүссэнгүй. Нямбайлан эвхсэн амны алчуурыг уруулдаа хүргээд даашинзаа засан босохоор зэхэв. Тэд миний хажуугаар зөрөн гарцгаах үед Жин ганцаар ширээнд суун үлдсэн байлаа. Тэр бусдыгаа босохыг анзаараагүй мэт урагш гөлрөн сууна.

-Жин! Ноён Жин! гэж дуудах хүртэл тэр энэ хэвээр байж байснаа намайг дуудахыг анзааран над руу харлаа.
-Босохгүй хэрэг үү? Таныг хооллож дууссан байх гэж бодсон юм сан..
-Тэгэлгүй яахав. Би дуусчихлаа. Харин та.. явж байхгүй яасан юм? гээд алчуур аван амаа арчина.
-Тэр.. ганцааранг чинь үлдээх бүдүүлэг юм.. Бас.. би бага зэрэг айгаад, тийшээ харанхуй болохоор.. хэмээн хаалга руу заалаа.
Жин ойлгов бололтой толгой дохиод босч ирэн гарнаас минь хөтлөн хаалга руу явав. Бид танхимаас гаран миний өрөө рүү явж байх зуур Жин надад зааварлана.
-Харшийн нэг давхар бүхэлдээ зочдынх гэж хэлж болно, гэхдээ мэдээж Жиминий усны өрөөнөөс бусад нь. Хоёр давхарт унтлагын өрөөнүүд, мөн номын сан байгаа. Ихэнх өрөө түгжээтэй байгаа анзаарсан байх. Тэнд юу ч байдаггүй. Бохир, хоосон өрөөнүүд. Номын санд очиж болно. Бусад өрөө бол дэмий шүү дээ, тийм биз. Гурван давхарт.. бидний өрөө бий. Мэдээж таныг хэн нэгний өрөөнд дураараа орохгүй гэдэгт итгэлтэй байна. Харин дөрвөн давхарт..--түр зогссоноо-- тийшээ гарч болохгүй. Хориотой!  Тэнд.. хүн байдаггүй болохоор, эвдэрч гэмтээд, аюултай болсон байж магадгүй.

Unknown world(Completed)Where stories live. Discover now