17

2.1K 230 83
                                    

"Би таныг зөндөө их санасан" Жимин Юнгиг яг л нэг жил хараагүй одоо л нэг уулзаж байгаа юм шиг түүнийг тэвэрч, ноолж, хэчнээн их санаснаа байн байн хэлж байлаа.

"Заза сууцгаая" гээд тэр хоёр ширээний ард өөд өөдөөсөө хараад суув.

"Хоёулаа ярилцвал зүгээр биз дээ?" гэж Жиминийг асуухад Юнги толгойгоо дохин, утсаа гаргаж ирлээ. Жимин ч бас утсаа гаргав.

Jiminnie: Хоёулаа яг нөгөө амьд харилцаа үүсгэдэггүй, уулзах болгондоо утсаа оролдоод байдаг найзууд шиг харагдаж байгаа байх даа

Yoongi hyung: Харин тийм

Yoongi hyung: гэхдээ надад бусад хүмүүсийн юу гэж бодож байгаа хамаагүй ээ

Yoongi hyung: Тэдний бодож байгаа зүйл нь угаасаа буруу юм чинь

Jiminnie: Яагаад буруу гэж?

Yoongi hyung: Яагаад гэвэл хоёулаа найзууд биш

Jiminnie: Бид найзууд биш ээ?…тэгээд юу юм бэ?

Юнги ёжтой инээмсэглэхэд л Жимин Юнгиг юу хэлэх гээд байсныг ойлгов. Жиминий хацар улайж байсан ч тэр ичсэн дүр үзүүлэхийг хүссэнгүй.

Jiminnie: Нээрээ, би таны явуулсан файлуудыг уншсан

Yoongi hyung: Тэгээд юу гэж бодогдов?

Jiminnie: Гунигтай, сэтгэл гонсойсон бас уур хүрсэн. Яагаад таны төлөө хэн ч ямар нэг зүйл хийгээгүй юм бэ? Тэр үед би таны хажууд байсан бол ч

Юнги гунигтайгаар инээмсэглэж, нэг гараараа Жиминий гарыг атгалаа.

Yoongi hyung: Зүгээр дээ. Чи надад тийм юм тохиолдох байсан гэдгийг яаж мэдхэв дээ. Гэхдээ чи одооноос эхлээд надтай хамт байна, тийм биз дээ?

Jiminnie: Тэгэлгүй яахав дээ

Jiminnie: Ингэхэд яагаад таныг зүгээр болгохын төлөө хэн ч туслаагүй юм бэ?

Юнги утас руугаа гунигтай нь аргагүй ширтэнэ.

Yoongi hyung: Аавыг нас барсаны дараа ээж бид хоёр хоёулхнаа үлдсэн.

Yoongi hyung: Аавын оршуулга гээд баахан юм болсны дараа ээж ажилгүй байсан болохоор ажил хайхаар яваад намайг нээх сайн анхаарч чадаагүй. Манай эмээ өвөө намайг бүр жоохон байхад өнгөрчихсөн болохоор надад анхаарал халамж тавих хүн тэр үед үнэхээр байгаагүй.

Yoongi hyung: Миний эмнэлгийн оношлогоог хэн ч сүртэй хүлээж аваагүй. Намайг зүгээр л хэсэг хугацааны дараа ярьж чаддаг болчих байх гэж бодсон байх

Чихэвч (Yoonmin)Where stories live. Discover now