7

2.5K 274 63
                                    

"Юнги ахтай хамт 7 минутын жаргал эдэл"

"Надаар тоглоод байгаа юм уу?" Жимин худлаа инээв.

"Үгүй"

"Гэхдээ- " Жимин юм хэлэх гэж байтал Юнги түүний цамцнаас татаад толгойгоо дохингоо инээмсэглэж байлаа.

"Харж байна уу? Юнги ах хүртэл хүсч байна. Одоо яв аа" Жонгүг тэр хоёрыг босгоод Тэхёны шкаф руу чирээд орууллаа. Тэхён баян болохоор түүний шкаф их том, бас хоёр хүн хангалттай багтахаар зайтай байв.

Юнги Жимин хоёр шкаф руу чирэгдэж байх хооронд Хусог гайхсан харцаар Юнги рүү харж байв.

'Тэр чихэвчтэй мөртлөө яаж сонсоод байна аа?'

Тэхён шкафныхаа хаалгыг хаахад Жимин Юнги хоёрыг тас харанхуй угтаж авлаа.

"7 минут шүү!" Тэхён хаалганы цаанаас орилсоныхоо дараа шкафнаасаа холдлоо.

"Тэр хоёр жинхнээсээ ямар нэг юм хийх болов уу?" гэж Жонгүг асуув.

"Сайн мэдэхгүй байна аа. Гэхдээ  ямар нэг холбоо үүсч л таараа"

Харин Хусог тийм юм битгий болоосой гэж найдна.

"Юнги ахаа" Жимин харанхуйгаас Юнгиг олох гэж хичээж байтал Юнги түүний гарыг барьлаа.

"Аан энд байсан юм уу" Жимин Юнгигийн амьсгал түүн рүү ойртож байгааг мэдрэв. Магадгүй Юнги харанхуйгаас айгаад түүнд ойртож байгаа ч юм билүү.

Жиминий нүд харанхуй орчинд дасаж, Юнгигийн царайг хальт харж эхлэв. Юнгигийн царай хэтэрхий цагаан болохоор түүнийг харанхуйгаас олж харахад амархан байлаа.

"Хоёулаа ямар нэг юм хийх шаардлагагүй гэдгийг та мэдэж байгаа биз дээ?" Жимин Юнгигийн нүүр лүү харахад тэр толгой дохиж байгаа юм шиг харагдав.

'Тэгсэн ч би ямар нэг юм хиймээр байна'

Өөр илүү дутуу юм бодолгүйгээр тэр Жиминий хацар дээр үнсчихэв. Жиминий хацар тэр даруйдаа л халуун түүгээд эхэлжээ. Юнги өөрийгөө ямар тэнэг юм хийчихвээ гэж бодож байтал Жимин ч бас түүний хацар дээр үнслээ, гэхдээ бүр уруултай нь ойрхон.

"Таныг намайг үнсэнэ гэж би бодсонгүй. Миний сэтгэл их хөдөллөө" Жимин гараа Юнгигий хүзүүгээр ороогоод зогсож байв. Тэгтэл гэнэт Юнги хоёр гараа Жиминий бэлхүүсээр тэврээд түүнийг өөртөө ойртууллаа.

Юнги зориг гарган байж Жиминий уруул дээр үнсэв. Жимин тэрхэн зуур гүн шоконд орсон байсан болохоор буцаад үнсэж чадсангүй. Тэгээд Юнги түүнийг үнсэхээ болилоо.

Чихэвч (Yoonmin)Where stories live. Discover now