29

2.3K 257 45
                                    

1 жилийн дараа

Жимин сонсож буй дууныхаа хөгжмийн хэмнэлд тааруулан толгойгоо зөөлөн хөдөлгөнө. Тэр өөрийхөө урд байх гол руу харангаа рубикийн шоогоо эвлүүлнэ.

"Төгсөлтийнхөө баярыг тэмдэглэхийн оронд энд суугаад наадхаа эвлүүлж байх ч гэж дээ" гэж Хусог хэлэнгээ Жимин рүү дөхөж очив.

Жимин инээмсэглэснээ нэг талынхаа чихэвчийг авлаа. "Яагаад болохгүй гэж?"

"Болохгүй гэсэн юм байхгүй л дээ гэхдээ өнөөдөр төгсөлтийн баяр шүү дээ" гэж Хусог хэлчихээд түүний хацар дээр үнсэв.

"Чи намайг нэг зүйл рүүгээ удаан ширтэх дуртайг мэднэ биз дээ. Өнөөдөр би энэ гол руу ширтэхийг хүссэн юм" Жимин буцаад л гол руу ширтэхэд Хусог ярианыхаа сэдвийг өөрчлөх ёстойгоо ойлгов.

"Би чамайг солонгосын хамгийн том химийн сургуульд орох гэж байгаад итгэж өгөхгүй нь ээ"

"Би ч бас. Хүмүүс өөрчлөгддөг гэдэг үнэн юмаа" хэмээн Жимин хэлчихээд санаа алдлаа.

"Миний бодлоор чи бол зөв зүйл дээрээ өөрчлөлт хийсэн" Хусог инээмсэглэнэ.

"Тиймээ, би ч гэсэн тэгж бодож байна..."

Жимин хойшоо хартал Жонгүг Тэхён хоёр хөтлөлцөөд зогсчихсон, мөн Согжин Намжүүн хоёр түүн рүү гараа даллаж байв.

"Бусад руугаа очих уу?" гэж Хусог асуунгаа гараа Жиминд өглөө.

Жимин Хусогийн гарыг атган босож ирээд түүний уруул дээр зөөлөн үнсэв. "Тэгэлгүй яахав нархан минь" гээд тэр хоёр нөгөөдүүл рүүгээ алхаж эхлэлээ.

Түүний нэг талын чихэвчинд Eminem-ийн You're never over гэх дуу явах ба Жимин түүнтэйгээ дахиж уулзна гэдэг бодол нь толгой дотор нь байсаар л.

Тэр үргэлж Юнгиг хүлээсээр байх болно.

Төгсөв.

____

Za ene hurtel unshsan buh humuustee bayrlaa. Ta nariin demjleg baigaagui bol bi ene oguullegiig duusgaj chadahgui baih baisan bolovuu.

Tegeed aimar muuhai yoongig uhuulchihsen geed bitgii gomdoj ymu uurlaarai. Ene chin zugeer l oguulleg shde hha. Zaza bugdend ni zondoo ih bayrlaa ta nartaa hairtai shu~

Чихэвч (Yoonmin)Where stories live. Discover now