"Бид нарыг хэн нэгэн дагаад байгаа юм шиг санагдахгүй байна уу?" гэж Тэхён бусад руугаа харан асуулаа.
"Харин тиймээ" нөгөө зургаа нь зургуулаа зэрэг хариулав.
"Нэг л сонин байна даа" Тэхён эргэн тойрноо ажиглана.
"Тэр ч яахав, өчигдрийн Юнги ахын эмчилгээ ямар байсан, Жимина?" Жонгүг ингэж асуухад Жимин инээмсэглэн,
"Гоё байсан! Бид хоёр дахиад нэг гоё дурсамж үлдээсэн. Харж байгаарай" гээд Жимин Юнгигийн гарыг цохилоо.
"Яаая, өвдөж байна ш дээ" Юнги бараг орилох шахуу хэлж, сүүлдээ тэр ичсэндээ доошоо харав. Харин Жонгүг гараараа амаа таглан, инээдээ барьж ядна.
"Жонгүг, чи инээгээгүй байсан бол бүх зүйл төгс болох байлаа" Согжин ингэж хэлсэн ч тэр өөрөө бас инээдээ барих гэж оролдоно.
Юнги тэр хоёр луу бага зэрэг муухай харахад л Жонгүг, Согжин хоёрын инээд нүүрээс нь шууд алга болж, төв царай гаргав.
"Юнги ах сайжирч байгаа, үнэхээр хөөрхөн байгаа биз" гэж Жимин хэлчихээд хацар дээр нь үнслээ.
"Хүүе хүмүүсээ хэдүүлээ одоо зүгээр нэг гоё тухтайхан газар очиж юм идэхгүй юмуу?" гэж өлссөн Намжүүн асуув.
Тэд нар аятайхан ресторан олох гэж бараг 30 минут энэ тэрүүгээр явсны эцэст Тэхён нэг ресторан луу заагаад, "Ийшээ оръё л доо" гэж хэллээ.
"Яагаад? Чи тэгж их мөнгө үрмээр байгаа юмуу?" Жимин Тэхёныг яагаад зүгээр л өдрийн хоолондоо ингэж их мөнгө үрэх гээд байгаад гайхна.
"Андаа, зүгээр л ганц үг; стейк" Тэхёныг ингэж хэлтэл нөгөө хэд нь хүлээн зөвшөөрөв.
"Хэзээ нээх анд гэж хэлдэг болчихсон юм" Жимин амандаа үглэсээр нөгөөдүүлээ даган орлоо.
Нөгөө зургаа нь түрүүлээд орчихсон байсан болохоор Жимин рестораны энэ тэрүүгээр яван сонирхож байтал гэнэт хэн нэгэн түүний ард ирээд алчуураар хамрыг нь таглачихав.
Жимин тэр хүнээс зугтах гэж хичээн гар хөлөө савсагнуулсан боловч түүний ухаан нь аль хэдийн самуурч бүх зүйл харанхуйлан алга болов.
-----
"Яасан бэ, Юнги ахаа?" Тэхён Юнгигийн хийгээд байгаа үйлдлийг таах гэж оролдсон боловч нэмэр байсангүй. Тэгээд тэр Жиминий хийсэн үйлдлийг саналаа, Юнгигийн гар луу цохих ёстой гэдгийг.
Тэхён Юнгигийн гар луу цохиход тэр "Жимин!" гэж хэлэхэд Тэхён түүн рүү гайхсан харцаар харлаа.
"Жимин яасан гэж? Тэр энд байгаа биз дээ" Тэхён эргэн тойрноо хартал найз нь байсангүй. "Тэр хааччихав аа?"
"Согжин ахаа, Жимин байхгүй байх юм, та харав уу?" Тэхён Согжинд айсан байдалтай хэлэв.
"Айн? Тэгвэл залгаад үз дээ"
Дийд… Дийд… Дийд…
Утас дуудсаар л байсан бөгөөд Тэхёны зүрх нээх сонин байдалтай болчихов.
"Ямар нэг юм нэг л биш байна. Жиминий утас байнга түүний гарт, эсвэл халаасанд нь байж байдаг. Тэр дуудлаганд хариу өгөхгүй байна гэж бараг л байхгүй дээ" Тэхёныг ингэж хэлтэл Юнгигийн санаа бүр их зовж эхлэв.
"Яасан бэ? Юу болоод байгаа юм?" Жонгүг, Тэхён Юнги хоёрыг гэнэт сандраад байгаа болохоор гайхлаа.
"Жимин алга болчихож"
"Айн?!"
Тэхён дахиад хоёр, гурав, дөрөв, тав, зургаан удаа залгасан боловч ямар ч хариу байсангүй.
"Бид хамгаалагчаас нь нууц камер шалгаж болох уу гэж асуух хэрэгтэй байх" гэж Намжүүнийг хэлэхэд бүгд толгой дохилоо.
Тэд хамгаалагчаас гуйж, тэд нар нууц камер хянадаг өрөө лүү орцгоов. Бичлэгнүүдийг ухраан үзэхэд, нэг хүн Жиминийг ухаан алдуулчихаад түүнийг авч явж байгаа дүр зургийг харцгаалаа.
"Өө гөлөг" Тэхёны уур хүрч, бас айж байв. Тэд одоо яаж, хаанаас Жиминийг олно оо.
Юнги харин үүнийг харчихаад бие нь таг хөшчихөв. Жиминийг авч явсан хүнийг Юнги өмнө нь харж байсан. Тэр хүн Юнгигийн аавыг дарамталж байсан хүмүүсийн нэг байв. Тэр үед Юнги жоохон байсан ч гэсэн тэр хүний царай түүний сэтгэхүйд тод үлдсэн байжээ. Яг энэ үед түүний нүдэнд нулимс бүрэлзэж эхэллээ.
"Юнги, чи зүгээр үү?" Хусогийг ийн асуутал тэр толгойгоо сэгсрэв. Хусог түүнийг чанга тэврэхэд Юнги түүний цамцнаас тас зууран уйлж эхлэв. Түүний уур хүрч, айж, бас гомдолтой санагдаж байлаа.
Тэр хүн Жиминийг аваад явчихсан. Түүний Жиминийг.
"Чи хэлмээр байгаа юмаа бичих юмуу?" Хусог түүний нулимсыг арчаад утсыг нь гаргаад өгөв. Юнги утсан дээрээ ямар нэг юм бичиж эхэллээ.
"Тэр хүн манай аавыг алсан хүн байна"
Хусог бас гэнэт цочирдон, "Юу?! Түүнд яагаад Жимин хэрэгтэй юм бэ? Жимин ер нь яасан юм?" Хусогийн ч бас уур хүрч ямар нэг юм цохиж, авч шидэхийг хүснэ.
Энэ хооронд, Тэхён Жиминийг яаж, хаанаас олох тухай бодно. Тэр Life360 гэдэг аппликейшн нээхэд Жиминий байгаа газар гарч ирэв.
"Хөөе, нөхдөө?" Тэхён бусдыгаа дуудан утсаа харууллаа.
"Жиминийг олцгооё"