"Тэгэхээр чи Юнги ахыг жинхнээсээ 'Жимин' гэж хэлсэн гэх гээд байна уу? Яг амаа хөдөлгөөд хоолойгоо гаргаж уу?" гэж Тэхён гайхан асуув.
Жимин нүдээ эргэлдүүлсээр "Тиймээ. Би чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ?" гэлээ.
"Тэгээд та дахиад хэлж чадахгүй байгаа юм уу?" Тэхён Юнги рүү хартал тэр толгойгоо дохив.
"Гайхалтай" Жонгүг сууж байсан газраасаа босож гараа энгэртээ зөрүүлнэ. "Энэ үнэхээр байж болмоор зүйл гэж үү?"
Энэ дөрөв одоо зочны өрөөнд байх ба Юнги Жимин хоёр буйдан дээр сууж, Жонгүг Тэхён хоёр тэр хоёрын өөдөөс нь хараад зогсож байв.
Юнгиг юм хэлсэний дараа Жимин Юнги хоёр хоёулаа цочирдсоноос болж Жимин юу хийхээ сайн мэдэхгүй байсан болохоор Жонгүг Тэхён хоёрыг дуудаад ярилцаж байгаа нь энэ.
"Юнги ахыг ярихад та хоёр яг юу хийж байсан юм?"
Жимин Юнги рүү харав. 'Би энэ хоёрт хэлэх хэрэгтэй юу?'
Юнги яг л Жиминий бодлыг уншсан юм шиг толгой дохилоо.
"Би Юнги ахын муухай дурсамжуудыг сайхан дурсамж болгон өөрчлөх гэж оролдсон. Би энэ аргыг нетээс харсан юм. Энэ арга сэтгэлийг нь зовоодог зүйлийг алга болгодог гэсэн байсан. Тэгээд л энэ үйлчилсэн ч юмуу яасан юм, тэр 'Жимин' гэж хэлсэн, тэгээд... би мэдэхгүй ээ" гэж Жимин бүх болсон явдлаа хэлэв.
"Заза би бараг ойлгочих шиг боллоо, гэхдээ чи наад аргаа дахиад хийж болохгүй гэж үү?" хэмээн Жонгүг сонирхон асуулаа.
"Магадгүй...та үүнийг хийхийг зөвшөөрч байна уу Юнги ах аа?" Жимин Юнги рүү хартал тэр жоохон сандарч байв. Тэр өөрийхөө сул дорой байдлыг дүү нартаа харуулахыг нээх хүссэнгүй. Гэхдээ тэр Жиминд итгэж байсан болохоор толгойгоо дохилоо.
Жимин түүнд ойртож гараараа амыг нь таглатал Юнги яг өчигдөр шөнө хийсэн зүйлсээ санаж, бүх зүйл бол Жиминий зөөлөн үнсэлт гэсэн бодол толгойд нь эргэлдэж эхлэв.
Хэсэг хугацааны дараа Жимин гараа автал Юнгигийн ам бага зэрэг нээгдэж, тэр нэг зүйлийг тод хэллээ, "Баярлалаа"
Тэхён энэ бүгдийг харж, сонссондоо гайхаж, ам нь ангайн харин Жимин Юнгиг тэврээд авав.
"Ахаа! Та үнэхээр сайн байна. Бурхан минь, би таниар бахархаж байна" Жимин инээмсэглээд түүний хацар дээр үнслээ.
"Хараал ид гэж, би саяны хоолойг сонсоод байвал өөртөө хүрэхгүйгээр ч шууд тавихаар юм байна" гэж Жонгүг чанга хэлчихэв.