"Ж-Жонгүг... чи бид хоёрыг таньж байна уу?" гэж Тэхён арай гэж асуулаа.
"Та хоёр чинь тэнэг Жимин, мангар Тэхён л байна шдээ" Жонгүг тэр хоёрыг бүр хэдэн жилийн өмнө дууддаг байсан хочоор нь хэлэв.
Жимин яах учраа олохгүй зогсоно. Жонгүг тэр хоёрыг мартаагүй байна. Гэхдээ тэр Тэхён Жимин хоёртой үүсгэсэн найзын харилцаагаа мартсан бололтой.
"Жимина, тэр хоёуланг нь өөрийхөө найз гэдгийг мартсан юм шиг байна. Харин бүр яг нөгөө хоёулангийнх нь тэнэгтэж явдаг байсан үеийхийг санаж байна" Тэхён Жиминд шивнэж хэллээ.
'Одоо Жонгүг хэзээ ч минийх болж чадахгүй нь… Тэр одоо намайг үзэн ядаж байгаа'
"Жонгүгаа, бид хоёр чиний сайн найз Жимин бас Тэхён. Чиний сайн найзууд. Санаж байна уу? Бид хоёр бусдыг дээрэлхэж, зодоон хийдэг тэнэгүүд биш" Тэхён Жонгүг рүү ойртож түүнд бүх зүйлийг ойлгуулах гэж хичээнэ. Тэгсэн ч Жонгүг муухай харсаар байв.
"Та хоёр миний найзууд биш. Надад байдаг ганцхан найз минь Югём. Гэхдээ тэр энд амьдрахаа болиод, намайг орхиод явчихсан" гэж Жонгүг хүйтэн хөндий хоолойгоор хэллээ.
Тэхён санаа алдаад, "Югём энэ жил буцаад ирсэн. Чи түүнтэй найзууд ч гэсэн бид хоёр шиг тийм ч дотно биш" гэв.
"Миний толгойг эргүүлэх гэж оролдож байна уу? Энэ ямар нэг хуурах үйл ажиллагаа юм уу? Камернууд хаана байн- "
"Чи яагаад энд байгаа юм?" Жимин гэнэт асуув.
"Ю-юу гэнэ ээ?" Жонгүг ээрч, бас юу болоод байгааг ойлгохгүй байлаа.
"Чи яагаад энд байгаа юм бэ? Яагаад эмнэлэгт ирээд наад орон дээрээ хэвтэж байгаа юм?"
"Нөгөө, мм…би ямар нэг юмнаас унасан байх аа. Би заримдаа их болгоомжгүй байдаг тэгээд-"
"Чи унасан. Хэн нэгэн чамайг машин замаас түлхсэн. Яагаад гэвэл чи согтуу байсан болохоор машин ирж байгааг хараагүй. Яагаад чи согтуу байсан бэ гэж үү? Яагаад гэвэл бид гурав өчигдөр Намжүүний үдэшлэг рүү явсан" Жимин Жонгүгт бүх үнэнийг хэлэв.
Жонгүг доогтой нь аргагүй инээгээд "Ким Намжүүний 2-р күрсийхний үдэшлэгт би уригдаад л тэ? Наад тоглоомоо больж үз"
Тэхён Жимин рүү гайхан харангаа, "Тэр Намжүүнийг 2-р күрсийх гэж хэллээ…"
Жимин санаа алдав. Энэ болж байгаа үйл явц түүний төсөөлж байснаас хэцүү болж эхлэв.