Нэг л хормын дотор бүгдийг өөрчилдөг энэ ямар хүч юм бэ?

358 27 0
                                    


   Эмма босоход Ален хажууд нь хэвтэж байлаа. Өглөөний цай бэлдэхэд Ален хажууд нь ирж зогслоо.

-Өчигдөр хаагуур явав?

-Хотоор жаахан зугаалсан юм аа.

-Чамайг ресторанд байхыг нэг хүн харсан байна лээ гэхэд Эмма тоосон шинжгүй

-Эрикатай хоолонд орсон юм аа гэхэд Ален толгой дохин

-Би уулзалттай. Тэнд хоол идчихнэ. Чи өнөөдөр ажил дээр ирэх үү? Хамт хооллоё гэж хэлээд гарлаа.

Эмма үг хэлэх гэсэн ч Ален аль хэдийн гарсан байлаа.

Ажил дээр нь очиход "Фейшн филм"-ын зураг авалт эхлэх гэж байв. Ален түүнийг тосч аван үнсээд

-Хоолны цаг арай болоогүй байна. Хүлээж бай гээд хаашаа ч юм алга болов. Эмма эргэн тойрноо харахад нэг ширээн дээр Эрика зураг авалтдаа бэлдэж байна. Нүүр будагч хажууд нь суун Элла гараас нь атган хацар дээр нь үнслээ. Эрика инээн Эмма рүү нэг харснаа буцаад инээлдэн юм ярина. Удалгүй Ален гарч ирээд Эммаг аван гарч одлоо. Эрика хаалганы зүг нэг харсан ч тоосон шинжгүй суув.

Ойрхон үнэтэй зоогийн газар ороход Ален хажууд суух залуутайгаа ажил ярина. Эрикагийн харц ямар нэгэн зүйлийг сануулах гэсэн мэт. Эммагийн санахыг хүсдэггүй тийм нэгэн зүйл.

Хэдэн жилийн өмнө болсон явдал. Алентай танилцаад удаагүй байхад хамтдаа амьд хөгжмийн тоглолонд явж байлаа. Урд царайлаг нэгэн залууг охид хүрээлэн зогсож байна. Тэд хөгжмийн уур амьсгалыг даган орилолдон зугаатай байх аж. Энэ байдал Эммад таалагдсангүй. Иймэрхүү залуус хаа сайгүй шүү дээ. Гэтэл өнөөх залуу Эмма рүү ширтэн гар дахь лаазтай шар айрагнаасаа нэг балгаснаа нүдээ ирмэв. Ален түүний гараас атган

-Хоёулангийнх нь энэ ойлгомжгүй байдал одоо хангалттай гэж бодож байна. Намайг өөрт чинь сайн гэдгийн мэдэж байгаа шүү дээ. Одоо зүгээр л хоёулаа нийлье гэхэд Эмма өнөөх залуусын зүг толгой дохин

-Тэр залууг харж байна уу? гэхэд Ален толгой дохив

-Тэр танай агентлагт яг тохирох юм байна гэхэд Ален сонжин харж

-Тийм байна гэхэд Эмма

-Түүнийг агентлагтаа авчих. Тэгвэл чиний саналыг бодож үзье гэхэд Ален түүн рүү нэг том харснаа тэдний зүг очив. Ален өнөөх залуутай хэсэг юм ярихад өнөөх нь гараа сугавчилж, толгойгоо гилжийлгэн үе үе Эмма руу харан инээмсэглэн юм ярих аж. Ален удалгүй буцаж ирэн үл мэдэг инээснээ

Keep Me High (дууссан)Where stories live. Discover now