Эхлэл хийгээд төгсгөл

359 37 6
                                    

Эммаг ирэхэд Эрика түүнийг ирснийг анзаарах сөхөөгүй нэг тийш ширтэн сууна. Эммаг хажууд нь суухад ч тэрээр анзаарсангүй. Эрикагийн ийн гуниглахыг урьд харж байгаагүй учир түүнд хүрч чадалгүй сууна. Эмма түүний гараас атгахад л Эрика сэхээ аван түүн рүү харлаа. Эмма руу удаанаар эргэж харан танихгүй байгаа мэт удаан ширтсэн, нүдэнд нулимс цийлгэнээд ирэх нь тэр.

-Уучлаарай. Би хэнийг ч гомдоохыг хүсээгүй. Үнэхээр.. хэнд ч.. гэхэд Эмма түүнийг тайвшруулан тэвэрлээ. Эмма түүний хацрыг нь илэн

-Тайвшир даа. Зүгээр гээд түүнийг ахин тэврэв. Тэд хотоор удаан алхахдаа юу ч ярилцаагүй хэдий ч гараасаа чанга атган алхана.Эммад үнэхээр ямар нэгэн шид бий. Түүний хажууд юунаас ч айхгүй, хорвоо ертөнц огт хамаагүй болчих шиг санагдах шиг тухтай санагдах аж.

-Чи их сульдсан байна. Энэ хэдэн хоног хоол идээгүй юм уу? хэмээн Эммаг асуухад Эрика мэдэгдэхгүй шахуу толгойгоо сэгсрэв.

-Тэгвэл хоол идье.

-Хоол идэх сонирхол алга аа. Уучлаарай

-Тэгвэл би чамд хоол хийж өгье гэхэд Эрика үл мэдэг инээмсэглэн толгой дохилоо. Энэ саналаас хэзээ ч татгалзахгүй биз ээ. Тэд хүнсний дэлгүүрээс ойр зуурын хүнс аваад Эрикагийн буудалсан буудалд очив. Эмма хормогч зүүн хоол хийх нь яг л энэ гэрийн эзэгтэй шиг харагдана. Эммагийн хийж буй хоолны үнэр сайхан үнэртэхэд Эрикагийн алга болсон хоолны дуршилыг өдөөн ходоодонд нь маш том араатан шүлсээ гоожуулаад хүлээж байгаа мэт санагдахад өөрийн мэдэлгүй инээлээ. Эрика багаасаа хоолны дуршил багатай байсан ч ээжийнхээ гарын хоолноос хэзээ ч татгалзан байгаагүй юм. Ээжийнх нь хийсэн хоолний үнэр нь л түүнийг тэсгэл алдтал гэрээр дүүрэн ханхийдэг сэн. Хоосон ходоодонд хурц хоол идэж болохгүй гээд Эмма эхлээд зутан шөл, дараа нь карритай тахиа хийн урд нь тавилаа. Тэднийг хооллож эхлэхэд Эммагийн утас дуугарав. Дугаарыг нь хараад утсаа дууг нь хаагаад доош нь харуулчихав.

-Хэн залгаж байгаа юм бэ?

-Алены ажлийн газрын залуу залгаж байна гэхэд л Эрика Алены тухай сая нэг саналаа.

-Ален одоо яах бол? гэхэд Эмма мөрөө хавчин тоосон шинжгүй хоолоо иднэ.

-Утсаа аваад ярьчих. Түүнд ч бас хэцүү байгаа биз гэхэд Эмма түүн рүү нэг харснаа утсаа аван ярилаа.

-Үгүй ээ тэр байхгүй байна...За...Мэдэхгүй...Ойлголоо гээд утсаа таслав. Утсаа тавиад ширээ тогшин хэсэг бодлогошроод

Keep Me High (дууссан)Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ