Бүгдийг чиний төлөө

293 25 9
                                    

Эммаг өглөө сэрэхэд Ален орных нь доор сууж байв.

-Сэрчихэв үү? гээд хоол дөхүүлэхэд Эмма эргэж харж хэвтээд юу ч дуугарсангүй.

-Намайг уучил л даа. Надад ганц л боломж олгочих. Хоёулаа бүгдийг шинээр эхлэх гээд үзье гэхэд Эмма дуугүй хэвтсээр байлаа.

-Урьд болсон зүйлийг би балмагдсандаа л тийм зан гаргасан. Одоо дахиж тэгэхгүй гуйж байна гэхэд Эмма эргэж харлаа. Ален гараас нь атгахад гараа татаад авчихлаа. Өрөөнд ээж нь орж ирэн

-Өө ашгүй сэрчихсэн үү? гээд урьдын байдлаараа хэлэв.

-Би гарахдаа бэлдэж байя гээд Ален өрөөнөөс гарлаа.

-Охин минь. Та хоёрын харилцаа хэцүү байгааг мэдэж байна. Гэхдээ түүнд ганц боломж олго л доо. Ален хичээж байна. Удаан хугацааг хамт өнгөрөөчихөөд ингээд дуусгах харамсалтай биш гэж үү?

-Гэхдээ би Аленд хайргүй бол яах уу?

-Аавтай чинь гэрлэхээс өмнө ээж нь ч бас өөр нэгнийг хайрлаж байсан. Гэхдээ одоо би энэ шийдвэртээ харамсдаггүй. Надад чи байна, гэр бүл байна. Бүхнийг чи сэтгэл хөдлөлөөрөө шийдэх гээд байвал яах вэ. Түүнд ганц л боломж олгочих гэхэд Эмма эргэлзэнгүй ээж рүүгээ харахад ээж нь үнэхээр чин сэтгэлээсээ хэлсэн нь мэдэгдэх ба ээжийнхээ ийн гуйсан өрөвдмөөр харцыг анх удаа харлаа. Эмма дуугүй толгой дохив.

-За тэгвэл гаръя. Хуримын даашинз, бас бус зүйл гээд хийх зүйл их байна гээд Эммад утсыг өгөн татаж босголоо. Нүүр гараа угаах гэж ариун цэврийн өрөө орохдоо сэмээрхэн утсаа шалгахад Эрикагаас хэд хэдэн дуудлага ирсэн. Мөн Стокхолм явах гэж байгаа захиа үлдээснийг үзээд үнэхээр бүгд ийн дуусжээ гэдэгтэй эвлэрэв.

Тэд гадуур хооллон, хуримын төлөвлөгөө гарган гадуур явахад Эммагийн утас дуугарахад Эрика залгаж байлаа. Бүгд хуримын зүйлс яриад Эммаг анзаарсангүйд утсаа аван сэмээрхэн нойлын өрөөнд орж Эрикатай ярив. Тэр энэ яриагаар бүхнийг дуусгая гэж шийдэн утсаа авлаа. Эрикагийн хоолойг сонсоод л гаргасан шийдвэрээсээ буцахад бэлэн байсан ч өөрийн биеэ маш их барьж байв. Эрикатай яриад утас тасрав уу үгүй юу танихгүй дугаараас дуудлага орж ирлээ. Эмэгтэй хүний хоолой байсанд хэн гэж таних арга байсангүй.

-Сайн уу. Би Элла байна гэхэд Эмма балмагдав. Утасны цаанаас түгшсэн хоолой сонсогдоно.

-Тантай уулзах гэсэн юм боломж байна уу?

-Би одоо гадуур явж байна.

Keep Me High (дууссан)Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ