Сүүлчийн найдвар

289 26 4
                                    

Хэд хоног Эрика Эмма тэр хоёрыг хайгаад олсонгүй. Байж болох бүхий л газар хайсан ч нэмэр алга. Ален Эммаг хөтлөн дагуулан явахдаа Эрика руу харсан харцыг саналаа. Хүйтэн, ихэмсэг харц. Өглөө нь Эрика онгоцонд суухдаа Аленыг ирэх байх гэж бодсон ч тэр ирсэнгүй. Онгоц хөөрөх дөхөхөд онгоцноос буулаа. Яаж ч бодсон би ганц амиа хоохойлон эндээс явж таарахгүй. Эммагийн хажууд байна гэж амласан шүү дээ хэмээн бодон өмнө буудалсан буудалдаа нэг өрөө аван ачаагаа тавин тэдний эрэлд ахин гарлаа.

Ален Эммаг гэртээ оруулан юу ч хэлсэнгүй. Эмма түүнийг ямар нэгэн зүйл хэлэхийг хүлээсэн ч Ален ширээ тогшин зогсоно.

-Яагаад Эрика гэж? Яагаад өөр нэгэн биш гэж? хэмээн ширээ цохин авав. Эмма босч түүнийг тайвшруулахыг оролдоход гараа татан

-Надад яаж ингэж хандаж чадаж байна аа. Чи хүртэл шүү. Түүнтэй сайхан байсан уу? Хэл л дээ.

-Би худлаа хэлж чадахгүй ээ. Би Эрикатай хэд хэд уулзсан.

-Тэгээд?

-Сэтгэлээ татах гэж үзсэн. Гэхдээ болоогүй гэхэд Ален түүнийг багалзуурдан хананд шахан

-Чи надад ингэж хэлж байгаа юм уу? гээд улам хүчтэй бооход Эммагийн амьсгал боогдон эхлэхэд ор руу түлхэв. Ален хана цохин

-Тэгээд одоо Эрикад хайртай гэж хэлээч гэхэд Эмма уйлахгүй гэсэндээ шүдээ зуулаа. Ален түүнийг татан дагуулж гараад машиндаа суулгав. Эмма уйлахаа больж Ален руу айсан байртай харлаа. Гадна орчноо харах гэсэн ч харанхуйд хаашаа явж байгаагаа нь мэдэгдэхгүй аж. Тэд машинаас буухад гудамжинд нэг ч хүн байсангүй. Ален түүнийг дагуулан өндөр байшинд оруулж нэг хаалга түлхүүрдэн орлоо. Тэд гэрлээ асаалгүй нэг нэгэн рүү харан сууна.

-Чи түүнтэй дахиж уулзахгүй гэж амла.

-Уулзахгүй ээ.

-Итгэхгүй байна.

-Чи надад гар хүрч яаж чадав аа. 

Ален хоёр тийш алхана.

-Хэсэгтээ эндээ бай. Ажил руу чинь залгаад хэлчихнэ. Утсаа өг гэхэд Эмма үг дуугүй өгөв. Ален утсыг нь шүүрэх шахам аваад хаалгыг гаднаас нь цоожлон гарлаа. Түүнийг гарсны дараа Эмма яахаа мэдэхгүй хэсэг суухдаа Эрикаг өгүүлэшгүй ихээр санав. Сүүлд үнсэсэн үнсэлт нь одоо ч мэдрэгдэх шиг. Алены энэ үйлдэлд цочирдсондоо хөдөлж ч чадахгүй сууна. Хэзээ ч ийм үйлдэл гаргаж байгаагүй шүү дээ. Эмма үнэхээр айжээ. Аленаас айж, Эрикатай уулзана гэдэг хар дарсан зүүд мэт санагдана. Нэг мэдэхнээ орон дээр уйлсан чигтээ унтаад өгсөн байлаа. Сэртэл үүр цайж байв. Одоо л сэхээ авах ухаантай болсон дээрээ эргэн тойрноо харвал үнэхээр энэ хавьд хүн амьдардаг юм уу гэмээр нам жим аж. Буусан байр нь олон давхарт байрлана. Эмма буцаж орон дээр суун Алены ирэхийг хүлээлээ. Эмма одоо илүү зүрх зоригтой болсон байж. Алены ийм байдлыг тэсэж болохгүй ээ. Ален орой тортой хүнс аван хүрч ирлээ. Тэд өөд өөдөөсөө харан сууна.

Keep Me High (дууссан)Where stories live. Discover now