Урилгагүй зочид

269 25 0
                                    

Өглөө хаалга дуугарах чимээнээр Эмма сэрлээ.  Эргэн тойрноо харвал Ален аль хэдийн явсан байв. Хаалганы цаана хэн нэгэн ярих нь сонсогдоно.

-Ален энэ чи юу? гэхэд хэн ч дуугарсангүй. Хаалга дуугарах чимээ л сонсогдоно. Удалгүй хаалга онгойчих нь тэр. Хаалганы цаана Эрика зогсож байхыг хараад шууд тэврээд авлаа.

-Одоо би чамайг дахиж алдахгүй ээ гэхэд хажууд нь зогсох ахимагдуу насны цоож тайлсан ах

-Ийм зэлүүд газар хүн хорьж байдаг. Цагдаа дуудсан нь дээр биш үү? гэхэд Эрика ахад баярласнаа хэлээд явууллаа. Эрика түүнийг хөтлөөд гарч машиндаа суулган явуут дундаа түүнд нэрстэй бялуу өгөхөд Эмма амтархан иднэ. Энэ хэд хоног Эмма юу ч идээгүйгээ бялуу идэхдээ л санав. Ален түүнд хоол хүнс авчирч ид гэж шахсан ч уруулаа ч хүргээгүй юм. Өчигдөр Эмма зориг орон Аленаас намайг тайван орхичих гэхэд Ален сөгдөөд "чамайг орхиж чадахгүй. Намайг уучлаач" гэж гуйн өрөвдмөөр царайлж байсныг нь саналаа. Эмма түүний амттай бялууг идэнгээ уйлахад Эрика

-Яасан бэ? яагаад уйлав? гэж хэлээд сандарчихав.

-Чи яагаад дандаа ийм амтгүй хоол хийдэг юм бэ гээд Эрикагаас нууцаар нулимсаа арчлаа.

-Би жорыг нь харж байгаад зөв л хийсэн дээ гээд гэм хийсэн хүүхэд шиг царайлахад Эмма өхөөрдөн үнслээ. Тэднийг Эрикагийнд очиход Эмма санаа зовон зогсож, нааш цааш холхино.

-Хоёулаа эндээс нүүсэн нь дээр байхаа. Ален биднийг олоод ирнэ шүү дээ.

-Аленаас болж нүүнэ гэж үү? Үгүй ээ би түүнээс айхгүй гэж хэлсэн биз дээ гэхэд Эмма үг хэлэх гээд чадахгүй доош харан зогсоно. Эмма түүний хацрыг нь илэн үнсээд

-Зүгээр дээ. Одоо би чамайг хэнд ч алдахгүй. Би чамайг хамгаална гээд тэврэхэд Эмма сая нэг тайвширлаа. Эрика гараас нь атган

-Хоёр хүний онгоцны билет захиалсан. Уг нь маргаашийн нислэгт суух гэсэн ч билет нь дуусчихсан байсан болохоор нөгөөдрийн билет захиалчихсан зүгээр биз дээ гэхэд Эмма толгой дохин үнслээ. Эмма түүнийг өөртөө татан наан тайвнаар цамцных нь товчийг тайлж эхлэхэд хаалга цохих сонсогдов. Аажуухан цохиж байснаа хүчтэй цохиж эхлэхэд Эрика цамцаа товчлон хаалга тайлахад Ален зогсож байх нь тэр. Ален өрөөнд нь орж ирэн Эмма руу ширүүн харан

-Явъя гэхэд Эрика Эмма дээр очин гараас нь атгав.

-Тэр явахгүй ээ. Би Эммаг чамд өгч чадахгүй гэхэд Ален ууртай харан гараа зангидлаа.

Keep Me High (дууссан)Место, где живут истории. Откройте их для себя